Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм- ийн талаар ярихдаа нэн тэргүүнд аюулгүй ашиглалт, осол аваар, цахилгааны аюулыг багасгах зэргийг чухалчлан анхаарах шаардлагатай байдаг. Үүнд хэд хэдэн үндсэн дүрмийг дагаж мөрддөг.

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүйн дүрэм

Тогтмол үзлэг, засвар үйлчилгээ

Цахилгаан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн заавар эсвэл үйлдвэрлэлийн стандартын дагуу тогтмол шалгаж, засвар үйлчилгээ хийх ёстой байдаг. Энэ нь эвдэрсэн эсвэл шалбарсан цахилгааны утас, сул холболт, тусгаарлагчийн гэмтэл зэргээс үүсэн гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлдэг.

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам

Зөв суурилуулалт

Тухайн байгууллага, аж ахуй нэгж нь цахилгаан төхөөрөмж эсвэл системийг суурилуулахдаа мэргэшсэн мэргэжилтнүүдээр суурилуулалт хийлгэх шаардлагатай байдаг. Энэ нь цахилгаанаас үүдэлтэй осол аваар болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлдэг.

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам

Цахилгаан тоног төхөөрөмж ашиглах

Цахилгаан системтэй ажиллахдаа хамгаалалтын хэрэгслийг ашиглах нь маш чухал юм. Үүнд: цахилгаан цочрол болон бусад гэмтлээс урьдчилан сэргийлэх тусгаарлагчтай багаж хэрэгсэл, бээлий, нүдний хамгаалалт багтана.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Гарын авлагыг дагаж мөрдөх

Аливаа цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглахдаа нэн тэргүүнд анхаарах зүйл бол тухайн төхөөрөмжийн гарын авлагатай танилцах юм. Тухайн гарын авлага дээр төхөөрөмжтэй холбоотой анхан шатны зааварчилгаа болон ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө зэрэг багтсан байдаг.  

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам

Хэт ачаалахаас зайлсхий

Цахилгаан төхөөрөмжийг ажиллуулахдаа хэт ачаалуулах, нэг дор олон төхөөрөмж ажиллуулах, хэт удаан хугацаагаар ашиглах зэрэг нь цахилгаанаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл үүсгэхээс гадна гал түймрийн нийтлэг шалтгаан болдог.

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам

Болгоомж

Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглахад болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа ус болон чийгээс хол байлгаж, хуурай, аюулгүй байдлыг хадгалах шаардлагатай байдаг. Ус болон чийг нь цахилгаан гүйдэл үүсгэгч хүчин зүйл болдог тул тэднээс хол байх нь цахилгааны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлдэг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Хэрвээгал тогоо, угаалгын өрөө зэрэг усны ойролцоо цахилгаан тоног төхөөрөмж ашиглах шаардлага гарвал, цахилгаан цочролоос сэргийлдэг GFCI-ийг нэн тэргүүнд суурилуулах хэрэгтэй.

Унтраах/Салгах

Засвар үйлчилгээ хийхээс өмнө аливаа цахилгаан тоног төхөөрөмжийн заавал унтраах эсвэл цахилгаан дамжуулагч утсыг салгаж заншаарай. Үүнээс үүдэн жилд дунджаар 5000 орчим ослын дуудлага 112т ирдэг гэсэн судалгаа гарсан байна.

Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам

Зохих ёсоор устгах, дахин боловсруулах

Цахилгаан тоног төхөөрөмж шаардлагагүй болсон эсвэл засварлах боломжгүй гэмтсэн тохиолдолд дахин боловсруулах болон аюултай хог хаягдлыг орон нутгийн дүрэм журмын дагуу зохих ёсоор устгах шаардлагатайг анхаараарай.

Нийтлэл: