Хүнд хортой ажлын байрны жагсаалт: Хүнд хортой ажлын байр нь эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэл учруулж, түүнчлэн ажилчдын бие махбод болон сэтгэл зүйд сөрөг нөлөө үүсгэдэг.

Хүнд хортой ажлын байрны жагсаалтууд

Хүнд хортой ажлын байр нь эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэл учруулж, түүнчлэн ажилчдын бие махбод болон сэтгэл зүйд сөрөг нөлөө үүсгэдэг. Үүнд:

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Уул уурхайн салбар

Уул уурхайн салбар нь газар доорх хүнд нөхцөлд ажиллах, аюултай машин механизм ашиглах, олборлолт хийх зэрэг уурхайн ажиллагаа нь хүнд хортой ажлын байранд багтдаг. Мөн олон тооны эрсдэл дагуулдгаас гадна амь насаа алдах ч аюул учрах эрсдэлтэй байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Барилгын салбар

Өндөрт ажиллах, хүнд зүйлс өргөх, цаг уурын бүх нөхцөлд гадаа ажиллах, хүнд тоног төхөөрөмж хөдөлгөх, барилгын материалуудыг шилжүүлэх, тээвэрлэх зэрэг нь барилгын салбарыг хүнд хортой ажлын байранд тооцогдох гол шалтгаан болдог.

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Гал унтраах ба аврах алба

Гал командын ажилчдын гол үүрэг, зорилго нь гал түймэр, осол гэмтлээс хүмүүсийн амь насыг аврах ажил юм. Тиймээс тус салбарын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бие махбод гэмтэж бэртэх төдийгүй амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг.

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Цахилгааны инженер  

Тус салбарыг ажилчид нь тухайн мэргэжлээрээ маш сайн мэргэших шаардлагатай байдаг учир нь өндөр хүчдэлийн цахилгаан шугамуудтай ажилладаг тул тэдний үхэл амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байдаг. Тэд ажлын байран дээрээ өдөр бүр өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулах эрсдэлтэй тулгарч байдаг.

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Химийн үйлдвэрүүд  

Химийн үйлдвэрийн ажилчид нь хортой химийн бодисуудтай харьцах шаардлагатай байдаг тул химийн элементүүдэд хордох, эсвэл осолд орох эрсдэлтэй өдөр бүр тулгарч байдаг. Хортой бодисуудтай ажиллах, химийн урвал журамлах зэргээр ажиллах нь хүнд хортой ажлын байранд багтахад нөлөөлдөг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Замын цагдаагийн ажил

Замын цагдаагийн ажил нь 24, 47 цагаар, цаг уурын аль ч нөхцөлд гадаа ажиллахаас гадна, замын тэг голд нь үйл ажиллагаагаа явуулдаг салбар юм. Тиймээс тус ажлын байр нь зам тээврийн осолд орох магадлалаараа өндөр байр суурь эзэлдэг тул энэхүү жагсаалтад багтдаг байна.

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Өндөр настны асрамжийн газар  

Тус салбарын ажилчид нь бие махбодын хувьд дарамт багатай ч гэсэн сэтгэл зүйн дарамтад орох, сэтгэцийн эрүүл мэндээ алдах магадлал өндөртэй байдаг гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авсан судалгаагаар нотлогдсон байна.

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Эмнэлгийн ажилтнууд (эмч, мэс засалч)

Эмнэлгийн салбар нь хүнд хортой ажлын байрны жагсаалтад нэн тэргүүнд багтах шаардлагатай салбар юм. Учир нь тус салбарын ажилчид нь бүх төрлийн халдварт өвчний голомтод ажилладаг тул өөрсдөө халдвар авах, үхэх зэрэг эрсдэлд өртөх нь маш амархан байдаг.  

Хүнд хортой ажлын байрны жагсаалт

Эдгээр ажлын байрнууд нь бие махбод, сэтгэл зүйн тогтвортой байдлыг маш ихээр шаарддаг бөгөөд тухайн ажилчдын амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлөх магадлалтай байдаг.

Нийтлэл: