ХАБЭА гэж юу вэ?: ХАБЭА нь ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн практик, удирдамжийн багцыг хэлдэг.

ХАБЭА

ХАБЭА- ын удирдлагын тогтолцоо

1.Аж ахуй нэгжийн захирал, эзэн, ажил олгогч нь ХАБЭА-ын ерөнхий удирдлагаар хангах үүрэгтэй. Үүнд:

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих гэх мэт үүргийг аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн компанийн захирал, ажил олгогч нь шууд хариуцна.

ХАБЭА

2.ХАБЭА-ын ажилтан нь тухайн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжиж байгааг хянан шалгаж мөн хангах, хангуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Үүнд:

27.3 дугаар хуулийн 27.2 хуульд зааснаар ХАБЭА- нь асуудал хариуцаж байгаа бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой.

ХАБЭА гэж юу вэ?

3. Тухайн байгууллагын удирдлагууд нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Мөн компанийнхаа ажилчдыг шуурхай ХАБЭА-ын  удирдлагаар хангах үүрэгтэй. Үүнд:

Аж ахуй нэгж байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод ХАБЭА-ын дараах чиг үүргийг заавал тусгаж өгсөн байх ёстой: 27.5.1, 27.5.2, 27.5.3, 27.5.4.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

ХАБЭА- зөвлөл болон ХАБЭА-ын ажилтан

Энэ хуулийн 27.2-т заасан ХАБЭА-ын асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд:

ХАБЭА

  • 27.3.1- Аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх ёстой.
  • 27.3.2- ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт үр дүнд хяналт тавих ёстой.
  • 27.3.3- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжүүлэлтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах ёстой.
  • 27.3.4- ХАБЭА- сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах ёстой.
  • 27.3.5- Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих ёстой.
  • 27.3.6- ХАБЭА хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах ёстой
ХАБЭА

Урьдчилсан зааварчилгаа:

Шинээр ажилд орсон ажилтан, тэдний ажилсан жил, боловсролын түвшин харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилгааг өгнө. Мөн Урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан өгдөг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Урьдчилсан зааварчилгааны агуулга:

  • Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомж
  • Үйлдвэрийн дотоод журам, өвөрмөц онцлог
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт
  • Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар
  • Үйлдвэрийн хүрээний эрүүл ахуйн ариун цэвэр
  • Галын аюулгүй байдал
  • Хувийн хамгаалах хэрэгсэл
  • Үйлдвэрийн осол, МШӨ, хурц хордлого
  • Осолдогсдод үзүүлэх анхны тусламж гэх мэт багтана.

Анхан шатны зааварчилгаа:

Анхан шатны зааварчилгааг ажилтны ажилладаг хэсэг болон ажлын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирсэн оюутан сурагчдад өгдөг.

Мөн ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан хэсгийн  ахлагч нь биечлэн үзүүлэх журмаар өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны дараа зааварчлаг өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие дааж ажиллах зөвшөөрөл олгодог.

ХАБЭА

Анхан шатны зааварчилгааны агуулга:

  • Тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог.
  •  Машин техник, багаж хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүй ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийг өргөх, тээвэрлэх, машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт.
  • Аюулгүй ажиллагааны шаардлага.
  • Ачааг авто машинд ачих, буулгах, өргөх, тээвэрлэх механизм
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага.
  •  галын аюулгүй байдлыг хангаж ажиллах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах хадгалах.
  •  Осолдогчдод анхан шатны тусламж үзүүлэх зэрэг болно.
Уул уурхайн яам

Давтан зааварчилгаа:

Давтан зааварчилгааг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулгаар өгнө. Үүнд:

  1. Ээлжит
  2. Ээлжит бус
  3. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа гэж 3 ангилна.

Ээлжит давтан зааварчилгаа:

Ээлжит давтан зааварчилгааг сард нэгээс доошгүй удаа өгнө.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Ээлжит бус давтан зааварчилгаа:

1.Ээлжит бус давтан зааварчилгааг шинэ технологи,машин механизм,тоног төхөөрөмж,багаж хэрэгсэл нэвтрүүлэх хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх,хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дүрэм заавар өөрчлөгдөх үед давтан зааварчилгаа өгөх ээлжит хугацаанаас өмнө өгдөг.

2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааврыг ноцтой зөрчсөн хүмүүс буюу ҮОМШӨ “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин”, хурц хордлогод өртсөн ажилтан, мөн нэг сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч яваад эргэж ажилдаа орсон ажилтанд ээлжит бус давтан зааварчилгааг өгдөг.

ХАБЭА

Өдөр тутмын зааварчилгаа:

Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. Уг зааварчилгааг ажлын байр хариуцаж байгаа цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгдөг.

Нийтлэл: