Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт (ХАБЭА) нь бүх төрлийн салбар дахь ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хангах зорилгоор тогтоосон дүрэм журам, заавар юм.

ХАБЭА стандарт

Эдгээр стандартууд нь ажил олгогчдын дагаж мөрдөх шаардлага бүхий тодорхой дүрэм, журам заалтуудыг хамарсан байдаг. Үүнд: Ажлын байран дахь осол гэмтэл, өвчин эмгэг, нас баралтаас урьдчилан сэргийлэх заалтууд багтдаг.

ХАБЭА стандарт

ХАБЭА-н стандартыг хэрэгжүүлснээр ажилчдын аюулгүй, эрүүл ажиллах орчныг бүрдүүлэхэд тусалдаг.

ХАБЭА стандарт

Ажлын байрны хамгаалах хэрэгсэл

Энэ стандартад хувийн хамгаалалтын хэрэгсэл (PPE) ашиглах, машин хамгаалалт, уналтаас хамгаалах, цахилгааны аюулгүй байдал зэрэг ажлын байран дахь аюулгүй байдлын янз бүрийн асуудлууд багтдаг.

ХАБЭА стандарт

Химийн аюулгүй байдал

Энэ стандарт нь ажлын байранд ашиглагдаж буй химийн бодисуудтай холбоотой аюулын шошго болон мэдээллийн тэмдэглэл юм. Үүнд: Материалын аюулгүй байдлын мэдээллийн хуудас (MSDS) эсвэл аюулаас урьдчилан сэргийлсэн шошго (SDS) зэрэг багтдаг.

ХАБЭА стандарт

Аюултай материалтай харьцах

Ажлын байран дээр аюултай материалтай харьцахдаа осол аваар гарах, химийн бодис асгарах болон аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд аюултай материалыг зохих ёсоор авч явах, хадгалах, устгах шаардлагатай байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Яаралтай тусламж\бэлэн байдал

Тухайн байгууллагад осол аваар гарсан үед ажил олгогч болон ажилчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, анхны тусламж үзүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах зэрэг яаралтай тусламжийн төлөвлөгөөтэй байхыг шаарддаг.

ХАБЭА стандарт

Эрүүл мэнд

ХАБЭА-н стандартуудад голчлон ажилчдын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг заалтууд байдаг. Үүнд: Хортой бодист өртөх, дуу чимээг хянах, агаарын чанарыг хадгалах, агааржуулалтын системээр хангах зэрэг ажлын орчинд ажилчдын эрүүл мэндэд эрсдэл үүсэж болзошгүй асуудлуудаас хамгаалах заалтууд багтдаг.

ХАБЭА стандарт

Бүртгэл хөтлөх, тайлагнах

Ажил олгогчид ихэвчлэн ажлын байран дахь осол гэмтэл, өвчний бүртгэлийг хөтлөх шаардлагатай байдаг. Энэ нь тухайн ажилчны өвчний түүх болон үлддэг бөгөөд цаашид тухайн ажилчны эрүүл мэндэд үүсэж болон хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

ХАБЭА стандарт

Сургалт\боловсрол

Ажил олгогчид шинэ ажилчдад ажлын байран дахь аюулгүй ажиллагааны журам, тоног төхөөрөмжийг зөв ашиглах, заавар болон гарын авлагатай танилцах, ажлын байрны аюулын эрсдэлийн талаар сургалт хийж, боловсрол олгох, үүрэгтэй байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

ХАБЭА-н стандартыг ихэвчлэн АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага (OSHA), Их Британи дахь Эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэх алба (ЭМААБО) болон бусад орны ижил төстэй байгууллагууд тогтоож хэрэгжүүлдэг.

ХАБЭА стандарт

Эдгээр стандартыг дагаж мөрдөөгүй компаниуд өндөр торгууль төлөх эсвэл хуулийн хариуцлага хүлээдэг.

ХАБЭА стандарт

Аюулгүй, эрүүл ажиллах орчныг бүрдүүлэхийн тулд ажил олгогчид болон ажилчид эдгээр стандартыг мэдэж, дагаж мөрдөх нь чухал юм.

Нийтлэл: