Монгол улсын стандарт гэдэг нь тодорхой нөхцөл байдалд нийцтэй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон бусад шинж чанарыг хангах зорилгоор тогтоосон шалгуур болон хуулийн заалтуудын багцыг хэлдэг.

Монгол улсын стандарт

MNS 6648:

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандартыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

1.Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь зайлшгүй сав, боодол хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтын шаардлагад хамаарна.

2. Норматив эшлэл

Энэхүү стандартад дараах олон улс болон үндэсний стандартыг эш татан хэрэглэсэн бөгөөд хэрвээ эдгээрт ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлийн албан ёсны эхийг баримтална. Үүнд:

CAC 1:1985, Хүнсний шошгололтод тавих үндсэн шаардлага

CAC GL 2:1985, Шим тэжээллэг чанарыг шошгод тусгах ерөнхий зөвлөмж

CAC GL 23:1997, Шим тэжээллэг чанар, эрүүл мэндийн мэдэгдэл гаргах зөвлөмж

Монгол улсын стандарт

3. Нэр томьёо, тодорхойлолт

3.1 мэдэгдэл

бүтээгдэхүүний нэр төрөл, өвөрмөц найрлага, гарал үүсэл, боловсруулалтын онцлог болон тухайн хүнсний бусад шинжийн талаарх мэдээлэл

3.2 сав боодол

хүнсийг бүрэн болон хэсэгчлэн битүүмжилж түгээх, тээвэрлэх, хадгалахад зориулсан хэрэгсэл

3.3 үйлдвэрлэсэн огноо

хүнсний түүхий эдийг бүтээгдэхүүн болгон боловсруулсан хугацаа

3.4 савласан огноо

хүнсний бүтээгдэхүүнийг худалдахын өмнө зориулалтын хэрэгсэлд савласан хугацаа

3.5

1 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар тогтоолоор мөрдөж эхлэх хугацааг сунгасан.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016

2 хадгалах хугацаа (“best before”)

өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх ба заасан хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь өөрчлөгдөх хугацаа

3.6 хэрэглэж дуусах хугацаа (Хэрэглэж болох сүүлчийн өдрийг заасан огноо) (Use-by-Date)

өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх ба заасан хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацаа

Монгол улсын стандарт

3.7 хүнс

хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны ус

3.8 хүнсний нэмэлт

дангаараа бүтээгдэхүүн, эсвэл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориуд нэмдэг бодис, хольц

Монгол улсын стандарт

3.9 орц бүрдүүлэгч / орц

хоол хүнсийг үйлдвэрлэх, бэлтгэхэд хэрэглэдэг, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдах бүрэлдэхүүн хэсэг, мөн хүнсний нэмэлт

3.10 шошго

хүнсний сав боодол дээр бичих, зурах, хэвлэх, товойлгох, гүн сийлэх байдлаар тэмдэглэсэн зүүлт, тамга, тэмдэг, зураг болон бусад бичиглэл

3.11 цуврал (нэг хэсэг)

технологийн нэг удаагийн шат дамжлагаас гарсан, багц хүнсний бүтээгдэхүүн

Монгол улсын стандарт

3.12 хувиргасан амьд организмаас гаралтай хүнс

удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнс

3.13 шимт бодисын мэдээлэл

хүнсний бүтээгдэхүүний химийн бүрэлдэхүүн бодис (уураг, тос, нүүрс ус, аминдэм, эрдэс)

3.14 тэжээллэг чанарын мэдэгдэл

хүнсний бүтээгдэхүүний найрлагын өвөрмөц шинжийг илэрхийлэх мэдээлэл

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016 3 3.15 чихэр /сахар/

хүнсэнд агуулагдах моносахар болон дисахар

3.16 хүнсний эслэг2

хүний нарийн гэдэсний эндоген ферментийн үйлчлэлээр задардаггүй, 10 эсвэл түүнээс олон мономер хэсэг3 бүхий нийлмэл нүүрс ус

3.17 олон холбоот ханаагүй тосны хүчил

таслагдсан хоёрчийн холбоостой цис-цис метилен агуулсан тосны хүчил

3.18 тосны транс хүчил

транс байрлалтай нүүрстөрөгч, нүүрстөрөгчийн холбоос бүхий хослоогүй, ядаж нэг таслагдсан метилений бүлэгтэй нэг болон олон ханаагүй тосны хүчлийн орон зайн бүтцийн изомер

Монгол улсын стандарт

4 Ерөнхий зарчим

4.1 Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц, буруу ойлголт төрүүлэхүйц байж болохгүй.4

4.2 Хүнсний бүтээгдэхүүний шошгод тухайн бүтээгдэхүүнтэй андуурч болзошгүй бусад бүтээгдэхүүнд хамаарах эсвэл түүнийг шууд ба шууд бусаар сануулах, өөр бүтээгдэхүүнтэй холбоотой гэх сэтгэгдэл төрүүлэхүйц үг, зураг, дүрслэл зэргийг тодорхойлон бичих буюу илэрхийлж болохгүй.

5. Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгын шаардлага

Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошго нь дараах мэдээллийг агуулна.

5.1 Хүнсний бүтээгдэхүүний нэр

Монгол улсын стандарт

5.1.1 Хүнс нь түүний мөн чанар, шинжийг үнэн зөв илэрхийлэхүйц ерөнхий нэршил, оноосон нэртэй байна.

5.1.2 Шошго дээрх хүнсний нэртэй холбоотой байдлаар эсвэл түүний ойр орчимд бүтээгдэхүүний шинж чанар, биет байдлын талаар хэрэглэгчдэд буруу ойлголт, эргэлзээ төрүүлэхээс зайлсхийх зорилгоор нэмэлт үг хэллэг бичиж болох ба үүнд савлагааны төрөл, хэлбэр, боловсруулалтын арга, нөхцөл хамаарна.

Жишээ нь: Шошгон дээр хатаасан, өтгөрүүлсэн, дахин боловсруулсан, утсан гэж бичиж болно.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016

4 5.2 Орц бүрдүүлэгчийн жагсаалт

5.2.1 Шошго дээр хүнсний орц дахь түүхий эд, бүтээгдэхүүний нэрсийг жагсаан бичнэ.

5.2.1.1 Орц бүрдүүлэгчийн жагсаалт нь “орц” гэсэн тодотголтой байна.

5.2.1.2 Шошго дээр орц бүрдүүлэгчийг бүтээгдэхүүнд орсон жингийн буурах дарааллаар жагсааж бичнэ.

Монгол улсын стандарт

5.2.1.3 Орц бүрдүүлэгч нь хоёр ба түүнээс олон бүрэлдэхүүнтэй, нийлмэл байвал түүний нэрийн ард хаалтад бүрэлдэхүүн хэсгүүдийг жин(m/m)-гийн буурах дарааллаар бичнэ. Технологийн зориулалттай хүнсний нэмэлтээс бусад нийлмэл орц бүрдүүлэгч нь тухайн бүтээгдэхүүний таваас бага хувийг бүрдүүлж байвал уг орц бүрдүүлэгчийг мэдээлэх шаардлагагүй.

5.2.1.4 Харшил үүсгэдэг дор дурдсан хүнс, орц бүрдүүлэгчийн талаар заавал мэдээлнэ.

Монгол улсын стандарт

  • Цавуулаг (глютин уураг) бүхий үр тариа: тухайлбал, буудай, хөх тариа, хөц будаа, овъёос эсвэл тэдгээрийн эрлийзжүүлсэн сорт, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн
  • Хавч хэлбэртэн, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн
  • Загас, загасан бүтээгдэхүүн
  • Газрын самар, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
  • Шар буурцаг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн (лактозыг оруулаад)
  • Модны самар, самрын бүтээгдэхүүн
  • 10 мг/кг эсвэл түүнээс их сульфит агуулсан бүтээгдэхүүн

5.2.1.5 Хүнсэнд ашигласан давсны уусмал, сироп, шөл зэргийг орц бүрдүүлэгчийн жагсаалтад бичсэн тохиолдолд түүнд орсон усыг мэдүүлэхгүй. Дээрхээс бусад тохиолдолд хүнсний орцод орсон усыг бусад орц бүрдүүлэгчийн адил мэдээллэнэ. Боловсруулалтын явцад ууршдаг ус болон бусад дэгдэмхий бодисыг мэдээлэх шаардлагагүй.

Монгол улсын стандарт

5.2.2 Дор дурдсанаас бусад тохиолдолд энэ стандартын 5.1-д заасан нөхцөлийн дагуу жагсаалтад орц бүрдүүлэгчийн нэрийг хэрэглэнэ. Үүнд:

5.2.2.1 5.2.1.4 дэд зүйлд дурдсанаас бусад орц бүрдүүлэгчийн хувьд ерөнхий ангиллын нэр нь илүү мэдээлэл өгөхөөргүй бол нарийвчилсан ангиллын нэрийг хэрэглэж болно.

5.2.3 Хүнсний орц бүрдүүлэгчид багтсан хүнсний нэмэлтийн олон улсын тоон системийн дугаар эсвэл оноосон нэрийг доорх зориулалтын хамт шошгод тэмдэглэнэ.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016 5 5.2.3.1

Эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг тухайн ангиллын нэрээр нь дараах байдлаар бичнэ.

“Амтлагч”, “Амт оруулагч”, “Хувиргасан цардуул” гэх мэт

Амтлагч гэдгийг илэрхийлэхэд “байгалийн”, “байгалийн амттай төстэй”, “зохиомол” гэх мэт үгсийн тохирох хувилбарыг хамтатган хэрэглэнэ.

Монгол улсын стандарт

5.2.4 Хүнсний нэмэлт агуулсан түүхий эд

5.2.4.1 Бүтээгдэхүүнд орцод их хэмжээгээр орсон хүнсний нэмэлт эсвэл хүнсний нэмэлт агуулсан түүхий эдийг тухайн хүнсэнд хэрэглэсэн хэмжээ нь технологийн үүрэг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц байгаа тохиолдолд орцын жагсаалтад заавал бичнэ.

5.2.4.2 Хүнсний нэмэлтийг технологийн тодорхой үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнээс багаар хэрэглэсэн тохиолдолд орц бүрдүүлэгчийн жагсаалтад бичихгүй байж болно. Үүнд

5.2.1.4 дэд зүйлийн жагсаалтад орсон хүнсний нэмэлт хамаарахгүй.

5.3 Цэвэр ба хуурай жин

Монгол улсын стандарт

5.3.1 Цэвэр жинг “СИ” системээр (нэгжийн олон улсын систем)6 илэрхийлнэ.

5.3.2 Цэвэр жинг дараах байдлаар илэрхийлнэ. Үүнд:

-шингэн төлөвтэй бүтээгдэхүүнийг эзлэхүүнээр /л, мл/

– хуурай төлөвтэй хүнсийг жингээр / кг, г/

– өтгөн, зунгааралдсан төлөвтэй хүнсийг жин эсвэл эзлэхүүнээр илэрхийлнэ.

5.3.3 Шингэн орчин бүхий хүнсний бүтээгдэхүүнд цэвэр жингээс гадна хуурай жинг бичнэ. Энэ нөхцөлд шингэн орчин гэдэгт ус, чихэр ба давсны шингэн уусмал, нөөшилсөн жимс, ногооны шүүс, дан болон хольцтой цуу хамаарна.

Монгол улсын стандарт

5.4 Нэр, хаяг

Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, экспортлогчийн нэр, хаягийг мэдээлнэ.

5.5 Үйлдвэрлэсэн орон

5.5.1 Хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйн тулд тухайн хүнсийг үйлдвэрлэсэн улс орныг мэдээллэнэ.

5.5.2 Хоёрдогч улс оронд хүнсний анхны шинж чанарыг өөрчлөн боловсруулсан бол уг орныг үйлдвэрлэсэн газар гэж шошгод тэмдэглэнэ.

5.6 Цувралын дугаар

Хүнсний сав, боодол бүрт цувралын дугаарыг тэмдэглэнэ.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016 6 5.7 Огнооны тэмдэглэгээ ба хадгалалтын заавар

5.7.1 Хүнсний хууль эрхзүйн бие даасан стандартад өөрөөр заагаагүй бол огнооны тэмдэглэгээнд дараах зүйлсийг бичнэ. Үүнд:

(а) “үйлдвэрлэсэн хугацаа”-г тэмдэглэнэ.

(b) “хадгалах хугацаа” эсвэл “хэрэглэж дуусах хугацаа”-г тэмдэглэнэ.

(c) хадгалах хугацааг тэмдэглэхдээ “хадгалах хугацаа”, эсвэл “хэрэглэж дуусах хугацаа” гэж бичээд ард нь огноог дараах байдлаар бичнэ.

Монгол улсын стандарт

– Хадгалалтын хугацаа нь 3 сараас ихгүй хүнсэнд сар, өдрийг бичнэ.

– Хадгалалтын хугацаа нь 3 сараас дээш хүнсэнд он, сарыг бичнэ.

5.7.2 Хадгалах хугацаанаас гадна хүнсийг хадгалах нөхцөлийг бичнэ.

5.8 Хэрэв хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх бол энэ талаарх мэдээллийг шошгод тусгана.

5.9 Хэрэглэх заавар

Хүнсний шошго дээр хэрэглэх зааврыг тодорхой бичнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах зааврыг тусгана.

5.10 Шимт бодисын мэдээлэл

Монгол улсын стандарт

5.10.1 Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын агууламжийг шошгод тусгана.

5.10.2 Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын мэдээлэлд дараах зүйлийг тусгана. Үүнд:

5.10.2.1 Илчлэгийн хэмжээ;

5.10.2.2 Уураг, нүүрс ус (хүнсний эслэгээс бусад нүүрс ус), тос, ханасан тос, давс /натри/8 , нийт чихрийн хэмжээ;

5.10.2.3 Бүтээгдэхүүний тэжээллэг чанар эсвэл эрүүл мэндийн нөлөөллийн талаар мэдэгдэл гаргасан тохиолдолд тухайн шимт бодисын хэмжээ;

5.10.2.4 Хүн амын хоол тэжээлийн хангамжийг дэмжих ач холбогдолтой, үндэсний хууль тогтоомж эсвэл хооллолтын зөвлөмжид9 заасан аливаа шимт бодисын хэмжээ;

5.10.3 Хүнсний эслэгийн агуулгын талаар мэдэгдэл гаргасан бол түүний хэмжээг бичнэ.

Монгол улсын стандарт

5.10.4 Тосны хүчлийн төрөл, түүний хэмжээ, холестериний агууламжийн талаар мэдэгдэл гаргасан тохиолдолд, нэг эсвэл олон хүчил ханаагүй тос, холестерины хэмжээг заавал бичиж,

5.10.2 дэд зүйл дээр нэмэлтээр

5.11.8 дэд зүйлд нийцүүлэн транс тосны хүчлийн хэмжээг тусгана.

5.10.5 Аминдэм, эрдэс бодисын талаар мэдэгдэл гаргасан тохиолдолд дараах шалгуурын дагуу мэдээлнэ. Үүнд:

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016 7 5.10.5.1

Зөвхөн хэрэглээний зөвлөмж хэмжээг нь тогтоосон, тухайн улс оронд хоол тэжээлийн ач холбогдолтой гэж үздэг аминдэм, эрдэс бодисыг мэдээлнэ.

5.10.5.2 Хүнсний 100 г, 100 мл эсвэл нэг удаад хэрэглэх хэмжээнд агуулагдах аминдэм, эрдэс бодисын хэмжээ нь холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан зөвлөмж хэмжээний 5 хувиас бага тохиолдолд мэдээлэхгүй.

5.11 Шимт бодисын агууламж

5.11.1 Шимт бодисын агууламжийг тоогоор эсвэл хувиар мэдээлнэ.

5.11.2 Илчлэгийн хэмжээг 100 г, 100 мл, нэг ширхгээр савласан тохиолдолд тухайн сав боодолд агуулагдах хэмжээнд тооцон ккал эсвэл кДж нэгжээр илэрхийлнэ.

Монгол улсын стандарт

5.11.3 Уураг, тос, нүүрс усны хэмжээг 100 г, 100 мл, эсвэл зөвхөн нэг ширхгээр савласан тохиолдолд тухайн сав боодолд агуулагдах хэмжээнд тооцон граммаар илэрхийлнэ.

5.11.4 Аминдэм, эрдэс бодисын хэмжээг 100 г, 100 мл эсвэл зөвхөн нэг ширхгээр савласан үед тухайн сав боодолд агуулагдах хэмжээнд тооцон миллиграм, микрограм эсвэл зөвлөмж хэмжээний хэдэн хувийг хангаж байгаагаар илэрхийлнэ.

5.11.5 Уураг болон бусад шимт бодисын талаарх мэдээллийг түүний хоногт хэрэглэх зөвлөмж хэмжээний хувиар илэрхийлж болно.

5.11.6 Хэрэглэгчдэд эрүүл, зохистой хооллолтын зарчимд нийцсэн зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор шимт бодисын зөвлөмж хэмжээг хүнсний шошгод ашиглана.

5.11.7 Нүүрс усны агууламжийг шошго дээр “нүүрс ус” гэж мэдээлнэ. Аль нэг төрлийн нүүрс усны агууламжийг нийт хэмжээний ард эсвэл дор, дараах хэлбэрээр мэдээлнэ.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MNS 6648 : 2016 5.12 Шимт бодисын мэдэгдэл

5.12.1 Хүнсний бүтээгдэхүүний найрлагын өвөрмөц шинжийг шошго дээр тусгайлан мэдээлж болно. Үүнд энэ стандартын 5.11 зүйлд дурдсан мэдээлэл хамаарахгүй.

5.12.2 Тухайн хүнсэнд агуулагдах аль нэг шимт бодисын талаар мэдэгдэл гаргасан бол түүний агууламжийн талаар заавал мэдээлнэ.

5.13 Эрүүл мэндийн мэдэгдэл

5.13.1 Дараах шаардлагыг хангасан тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний шошго дээр эрүүл мэндийн мэдэгдэл гаргаж болно. Үүнд:

Монгол улсын стандарт

5.13.1.1 Мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байна.

5.13.1.2 Мэдэгдэл нь зохистой хооллолтын дадлыг зөрчих, аливаа хүнсийг хэтрүүлэн хэрэглэхийг дэмжсэн байж болохгүй.

5.14 Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнс

5.14.1 Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнсний шошго нь тухайн хүнсний нэрийн ойролцоо уг боловсруулалтын талаарх бичмэл мэдэгдэлтэй байна. Цацрагаар боловсруулсан хүнсний олон улсын таних тэмдэг /1-р зураг/-ийг ашиглаж болох ба тухайн дүрс, тэмдэглэлийг бүтээгдэхүүний нэрийн ойролцоо байрлуулна.

Монгол улсын стандарт

5.14.2 Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнсийг өөр хүнсэнд найрлага бүрдүүлэгч байдлаар ашигласан тохиолдолд найрлага бүрдүүлэгчийн жагсаалтад мэдээлнэ.

5.15 Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс

5.15.1 Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний шошго дээр түүний нэрийн ойролцоо уг гарал үүслийн талаарх бичмэл мэдэгдлийг тэмдэглэнэ.

5.15.2 Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавина.

5.15.3 Хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд агуулаагүй хүнсэнд дараах бичвэр тэмдэглэгээг тавьж болно. Үүнд: Хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд агуулаагүй, Non GMO, GMO Free, Без ГМО гэх мэт

Монгол улсын стандарт

MNS 6648 : 2016 9 5.16 Органик хүнс

5.16.1 Органик хүнсний тухай хуульд заасан баталгаажуулалт хийлгэсэн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг тавина.

5.16.2 Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн бичвэр хэрэглэнэ.

6. Шошгын шаардлагаас чөлөөлөх нөхцөл

6.1 Хоол амтлагч, ургамлаас бусад хүнсний сав боодлын талбайн гадаргуу нь 10 см2 -аас бага тохиолдолд 5.2, 5.6, 5.8-д заасан шаардлагаас чөлөөлж болно.

6.2 Дээрх заалт нь хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд хамаарахгүй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

7. Шошгыг байрлуулах

7.1 Хүнсний бүтээгдэхүүний шошго нь түүний сав боодлоос салахааргүй байна.

7.2 Хүнсний сав боодол дээр шошго тавих боломжгүй тохиолдолд тухайн хүнсний шошго дээр байвал зохих мэдээллийг багтаасан хуудсыг дагалдуулна.

7.3 Шошгын мэдээлэл нь худалдааны болон хэрэглээний хэвийн нөхцөлд хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй, хялбар уншигдахуйц байна.

7.4 Хүнсний сав боодлын шошгын мэдээлэл нь тод, гаргацтай, уншигдахуйц байхын тулд суурь дэвсгэр өнгө нь бичвэрийн өнгөнөөс эрс ялгаатай байна.

Монгол улсын стандарт

7.5 Сав нь гадуураа боодолтой байвал, боодол нь шаардлагатай мэдээллийг агуулсан эсвэл сав дээрх шошго нь боодлын гаднаас хялбар уншигдахуйц байна.

7.6 Хүнсний нэр, цэвэр жин нь ил харагдахуйц хэсэгт, нэг талбайд байрласан байна.

7.7 Шимт бодисын мэдээллийг хүснэгтэд тоогоор тусгах ба зай талбай хангалтгүй бол дараалуулан жагсааж болно.

7.8 Илчлэг, нийт тос, ханасан тос, чихэр, давсны агууламжийн талаарх мэдээллийг хүнсний сав боодлын нүүрэн хэсэгт, бүтээгдэхүүний нэрийн дэргэд байршуулна.

Монгол улсын стандарт

8 Хэл

8.1 Шошгын мэдээллийг хуулиар зөвшөөрсөн хэл дээр бичнэ.

8.2 Хэрэв шошгын мэдээлэл нь хуулиар зөвшөөрсөн хэлээс бусад хэл дээр бичигдсэн байвал дахин шошголох буюу нэмэлт шошго хэрэглэж болно.

MNS 6648 : 2016  

8.3 Дахин шошгололт хийх эсвэл нэмэлт шошго дагалдуулах тохиолдолд мэдээллийг анхны шошготой уялдуулан алдаагүй, үнэн зөв бүрэн гүйцэд бичиж анхны шошгыг дарахгүй байдлаар наах буюу зүүнэ.

Нийтлэл: