“Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж” гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, боловсруулалтын хэмжээнд хэрэглэгддэг төрөл бүрийн багаж хэрэгсэл, машин механизмыг хэлдэг. Энэхүү тоног төхөөрөмж нь хүнсний үйлдвэрлэлийн үр ашиг, эрүүл ахуй, чанарын стандартыг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд:

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Хүнсний жижиг дунд үйлдвэрлэл

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь тухайн үйлдвэрийн хэмжээ, салбар, төрлөөс хамааран олон янз байдаг. Жишээлбэл: Хүнсний жижиг дунд үйлдвэрлэгчид бол овор ихтэй том эсвэл механик үйлдэлтэй тоног төхөөрөмж ашиглах нь эвдрэл, засвар гарах зэрэг урсгал зардал их тул тохиромжгүй байдаг.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Чанар

Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хамгийн чухал хүчин зүйл бол чанартай тоног төхөөрөмж юм. Тухайн үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарч буй бүтээгдэхүүнүүд хүнсний стандартыг 100% хангасан байх шаардлагатай тул эдэлгээ удаан, бат бөх, чанартай тоног төхөөрөмжийг сонгох нь чухал юм.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Махны машин

Мах нядалгааны тоног төхөөрөмж(махны машин) нь тухайн үйлдвэрлэлийн салбар, хэмжээнээс хамаарч янз бүр байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол ашиглахад хялбар овор хэмжээ багатай байдаг бол том үйлдвэрүүдийн хувьд нэлээд том хэмжээтэй байдаг тул ажлын явцад осол аваар гарах цаашлаад том хэмжээний бэртэл, гэмтэл авах өндөр магадлалтай байдаг.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Гурил зуурагч, зуурмаг бэлдэгч

Ихэвчлэн талх, нарийн боовны томоохон үйлдвэрүүдэд зориулалтын зуурмаг бэлдэгч тоног төхөөрөмжийг ихээхэн ашигладаг.

Гэвч ашиглах явцад ажилчдын тоомжиргүй үйлдлээс шалтгаалан төхөөрөмжтэй ажилтны хувцас, үс орооцолдох зэрэг үйлдвэрийн осол аваар их хэмжээгээр гардаг тул тухайн төхөөрөмж дээр ажиллаж буй ажилтан хувийн хамгааллын хувцсыг зүй ёсоор нь өмсөж хэвших нь зайлшгүй шаардлагатай байдаг.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж


Тоног төхөөрөмжийн хүчин чадал

Тухайн тоног төхөөрөмж нь тодорхой төрлийн хүнсний үйлдвэрлэлд тохирсон, шаардлагатай хүчин чадлыг даах чадвартай эсэхийг шалгаж нягтлах хэрэгтэй .

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Аюулгүй байдлын стандарт

Осол, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлын стандарт, протоколыг дагаж мөрдөх ёстой. Үүнд: тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, аюулгүй байдлын онцлогийг ойлгох, дагаж мөрдөх зэрэг ордог.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Эрүүл ахуй, ариун цэвэр

Хүнсний үйлдвэрүүд тоног төхөөрөмж ашиглахдаа эрүүл ахуйн стандартыг сахин мөрдөх, хүнсний бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, ариутгаж занших шаардлагатай.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.


Засвар үйлчилгээ

Хүнсний үйлдвэрүүд тоног төхөөрөмжийг ашиглах явцад тогтмол хяналт, шалгалт хийж байх, усны хоолойн хавхлага, насос, актуаторт эвдрэл, гэмтэл гарсан эсэхийг урьдчилан оношилж, засвар үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатай.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж


Сургалт, ур чадварын түвшин

Тоног төхөөрөмжийг ажиллуулж буй ажилтнууд тухайн төхөөрөмжийг үр дүнтэй, аюулгүйгээр гүйцэтгэхийн тулд зохих ёсны мэдлэг болон ур чадвартай байх шаардлагатай байдаг.

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Тиймээс туршилтын явцад тухайн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар сургалт авах, гарын авлагатай танилцах зайлшгүй шаардлагатай байдаг.

Нийтлэл: