Гал түймэр”- ийн аюулаас урьдчилан сэргийлэх 14 зөвлөмж: Гал түймэр гэдэг нь хараа хяналтаас гарч хүний амь нас эрүүл мэнд хуулийн этгээдийн эд хөрөнгө болон байгаль орчинд хохирол учруулдаг зүйлийг хэлдэг.

Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 4561 объектын гал түймэр гарч байдаг бол үүнээс сар бүр 360, өдөрт 12, 2цаг тутамд 1 гал түймрийн дуудлага ирж байдаг. Сүүлийн 12 жилд тохиолдсон аюулт үзэгдэл ослын тоо төрлөөс харахад гал түймэр 91% ийг эзэлж байдаг.

Ахуйн хүрээнд гарч байгаа гал түймрийн шалтгааны хамгийн их хувь буюу 46% ийг ил задгай асгасан үнс нурмаас, 21% ийг пийшин зуух яндангийн халалт болон цонолтоос, цахилгаанаас 19%, лаа, тамхи, чүдэнзний галаас 12%, хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 2% ийг эзэлж байна.

гал түймрээс урьдчилан сэргийлэх

1.Цогтой үнс нурам

Цогтой үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж хаях хэрэгтэй. Мөн хаях үедээ ойр орчинд нь гал түймэр гарч болзошгүй хог хаягдал байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Таны анзаараагүй хийсэн жаахан үйлдлээс болж асар том гарз хохирол учирч болзошгүйг анхаараарай.

2.Тамхины цог

Иргэн та татсан тамхиныхаа цогийг сайтар унтрааж хэвшээрэй. Ялангуяа Хавар болон намрын улиралд ойн түймэр дэгдэх эрсдэл 95% иар өсдөг тул иргэдийн дутуу унтраасан тамхины цогоос үүдэн ойн түймэр дэгдэх эрсдэл өндөрсдөг.

3.Пийшин, зуухны ойр орчны дэвсгэр

Хүйтний улирал эрчээ авч, гэртээ гал түлж эхлэхээс өмнө пийшин зуухныхаа ойр орчмын дэвсгэр, хулдаас гэх мэт зүйлсээ галд тэсвэртэй материалыг ашиглан 50/70 хэмжээтэй буюу төмөр хамгаалалтыг хийж аливаа халалт болон цогоос үүдэлтэй галаас урьдчилан сэргийлээрэй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

4.Цахилгаан

Гал түймрийн аюулын  19% ийг цахилгаанаас үүдэлтэй гал түймэр эзэлдэг. Үүнд: цахилгаан холболтыг буруу холбосноос гал түймэр гарах үндэс болно, цахилгаан холболтын холбохдоо 2 өөр төрлийн  металл утсыг холбож болохгүй, Мөн айл өрхийн түвшинд цахилгааны холболтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх шаардлагатай байдаг.

Цахилгааны утсыг хаана ч хамаагүй ямар ч хамаагүй аргаар холболт хийхгүй байх, цахилгаанаас үүдэлтэй галыг цахилгаан хүчдэлийг салгахгүйгээр усаар унтраахыг хатуу хориглоно.

цахилгаанаас үүдсэн гал түймэр

5.Ганц цахилгаан залгуураас олон зүйл нэг дор залган ашиглах

Монголын айл өрхийн хүрээнд ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслүүдээ ганц залгуураас бүгдийг нь залгадаг айл өрхүүд маш олон байдаг. Гэвч энэ үйлдэл нь гал түймэр гаргах эх үүсвэрүүдийн нэг болж байдаг. Үүнд шарга шүүгээний залгавар, ус буцалгагч, плитка, зурагт, эндүү, хөргөгч гэх мэт зүйлс багтдаг.

цахилгааны аюул

6.Ил гал

Бидний түгээмэл хэрэглэдэг ил гал буюу лаа, дэн, зул, чүдэнзний галыг хараа хяналтгүй орхихгүй байх, мөн шатах материалаас хол байлгаж, гэрээс гарахдаа заавал унтрааж  хэвших нь та бүхний үүрэг юм.

7.Хүүхдийн болгоомжгүй үйлдэл

Нийт гарч байгаа гал түймрийн шалтгааны 2% ийг хүүхдийн болгоомжгүй үйлдэл эзэлж байна. Үүнд: бага насны хүүхдийг гаднаас нь цоожлоод, зуух яндангийн аюулгүй байдлыг нь хангаагүй үүднээс хүүхдүүд гал түймрийн аюулд өртөж амь насаа алдах тохиолдол маш их гарч байна.

Иймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо гал түймрийн аюулгүй байдлыг хангах нь та биднийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж чадна.

хүүхдийн болгоомжгүй үйлдэл

8.Гал гарсан тохиолдолд авах арга хэмжээ

Гал гарлаа гэж бусдад сонсогдохоор чанга орилох, гал унтраах ямар нэгэн арга хэмжээ авах, мөн онцгой байдлын газрын 101 дугаарт залган дуудлага өгөх хэрэгтэй.

9.Гал унтраагуурыг хэрхэн ашиглах вэ?

Гал унтраалгыг ашиглахдаа хамгийн түрүүнд даралт хэмжигч “мано метр”ийг анхаарч ажиглах хэрэгтэй. Даралт хэмжигчийн зүү нь шар буюу ногоон өнгийг зааж байвал гал унтраагч маань даралттай буюу ажиллагаатай байна гэсэн үг юм.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Харин улаан өнгө рүү заасан байвал даралтгүй буюу ахин ашиглах боломжгүй гэсэн үг юм. Гал унтраагуур маань нутаг буюу нүүрс хүчлийн хийнээс бүрддэг учир хэрэглэхээсээ өмнө заавал сэгсрэхийг зөвлөж байна. Сэгсэрсний дараа түгжээг мултална. Үүний дараа хошууг галын голомт руу чиглүүлж, сайтар атгана. Тэгээд галыг унтраана.

гал унтраалаг ашиглах арга

10.Гал гарсан тохиолдолд

Гал гарсан тохиолдолд хугацаа алдалгүй өрөөнөөс гарах, мөн галд өртсөн тохиолдолд зогс, хэвт, өнхөр гэсэн дүрмийг дагаж мөрдөөрэй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

11. Галын аюулаас хамгаалах тоног төхөөрөмж

Айл өрх бүр гэртээ гал унтраах хэрэгслийг байршуулах, гал унтраагуурыг ашиглаж сурах шаардлагатай. Хэрэв эдгээр аргуудыг сайтар сурвал та хайртай дотнын хүмүүсээ галын аюулаас хамгаалж чадна.

галын аюулаас хамгаалах тоног төхөөрөмж

12.Газны зохистой хэрэглээ

Гэр ахуйн нөхцөлд газ болон хийн түлш ашиглахдаа маш болгоомжтой зааврын дагуу ашиглах хэрэгтэй мөн газ худалдан авахдаа хавхлага түгжээ сайтай, чанарын стандартыг хангасан түгжээ сайтай хий алдагдахааргүй газыг сонгон авч хэрэглээрэй. Мөн та ахуйн нөхцөлд газ ашиглах гэж байгаа бол эхлээд youtube- ээс газ түгжих аргыг заавал судалж үзээрэй.

газны зохистой хэрэглээ

13. Зөөврийн халаагч төхөөрөмж.

Монголын нөхцөлд жижиглэнгийн барааны дэлгүүр, барилга засварын ажил, Машин засварын газар гэх мэт жижиг дунд үйлчилгээний газрууд зөөврийн халаагч төхөөрөмж түлхүү ашигладаг.

Зөөврийн халаагч төхөөрөмжийг буруу ашиглах, ойр орчинд нь шатамхай материал, бензин гэх мэт гал түймэр дэгдээх эрсдэлтэй зүйлс ойрхон тавих, эсвэл хэт халаах гэх мэт шалтгаануудаас үүдэн гал түймэр гарах эх үүсвэр болдог. Тиймээс зөөврийн халаагч ашиглах үедээ сайтар хяналт тавих 2 цаг тутамд унтрааж хэвшээрэй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

14.Сургалт

Бид  хүүхдүүддээ галын аюулаас хэрхэн өөрсдийгөө хамгаалах, гал унтраагчийг хэрхэн ашиглах, гэрт юунаас болж галын аюул дэгддэг талаар сайтар анхааруулан зааж сургаж чадвал таны хүүхэд таны эзгүйд ч гэсэн өөрийгөө галын аюулаас хамгаалах чадвартай болох болно.

Нийтлэл: