Байшин барихад анхаарах 10 зөвлөмж: Байшин барих нь нарийн төлөвлөлт, анхаарал шаарддаг нарийн төвөгтэй үйл явц юм. Байшин барихдаа дараах 10 чухал хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.Үүнд:

байшин барих



1.Төсвийн хэтрэлт

Хамгийн нийтлэг бэрхшээлүүдийн нэг бол төлөвлөсөн төсвөө хэтрүүлэх явдал юм. Гэнэтийн зардал, зураг төсөлд өөрчлөлт оруулах, барилгын ажлын явцад урьдчилан тооцоолоогүй асуудлууд төсвийг хэтрүүлэхэд нөлөөлдөг.

байшин барих

2. Хэмжээ алдалт

Байшин барихаас өмнө зураг төслөө гаргахдаа өрөө болон хаалганы квадрат метр, хэмжээг маш зөв гаргах хэрэгтэй. Байшингийн хэмжээг буруу гаргаснаас болж байшин баригдсаны дараа хаалгаар тавилга багтахгүй байх, өрөөний зай багтаамж багсаж тавилга багтахаа болих гэх мэт асуудлууд үүсдэг.

байшин барих

3. Барилгын саатал

Барилга угсралтын талбайд материал нийлүүлэх саатал, ур чадвартай ажиллах хүчний хүрэлцээ, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал зэрэг нь төслийн хугацааг уртасгаж болно.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

4. Сантехник

Байшин барьж эхлэхдээ хамгийн түрүүнд анхаарах зүйл бол сантехникийн зөв шийдэл юм. Үүнд: ус алдалт, бохирын хоолойн бөглөрөлт, эвгүй үнэр гэрээр тархах, усны хоолойноос зэвтэй ус гоожих, усны хавхлага дэлбэрэх, элэгдэх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай байдаг тул байшин баригдахаас өмнө сантехникийн асуудлаа маш сайн шийдэг өгөх хэрэгтэй.

байшин барих

5. Дулаан алдалт

Барилга угсралтын явцад анхаарах дараагийн зүйл бол дулаалгын асуудал юм. Монгол орны эрс, тэс, хүйтэн цаг агаарт, байшин барьж байгаа бол нэн тэргүүнд дулаалгыг маш сайн шийдэж өгөх хэрэгтэй. Дулаалга муу хийгдсэн байшинд ихэвчлэн паарны ус хөлдөх, цахилгааны мөнгө их гарах гэх мэт хүндрэлүүд үүсэх аюултай байдаг.

байшин барих

6. Чанарын шалгалт

Барилга угсралтын явцад тогтвортой чанарыг хадгалах нь бэрхшээлтэй байж болно. Ажлыг техникийн нөхцөл, салбарын стандартын дагуу хийж байгаа эсэхийг нягт нямбай хянах шаардлагатай.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

7. Эдийн засаг, зах зээлийн хэлбэлзэл

Эдийн засгийн уналт, барилгын зах зээлийн хэлбэлзэл нь материал, ажиллах хүчний хүртээмж, өртөгт нөлөөлдөг.

байшин барих

8. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй материал

Барилга барихаас өмнө барилгын материалаа маш сайн судлах хэрэгтэй. Хямд үнэтэй гээд хаа хамаагүй жижиглэнгийн хятад барилгын материал худалдаж авч болохгүй. Чанар муутай барилгын материалаас үүдэж олон төрлийн сөрөг нөлөө үүсэх магадлалтай.

байшин барих

9. Ан цав үүсэх

Байшин барихдаа ямар газар барьж байгаагаа маш сайн анхаарах хэрэгтэй. Намаг, шавар ихтэй гадаргуу зөөлөн талбайд байшин барьснаас болж байшингийн чанар муудаж, ан цав үүсэх цаашлаад нурах аюултай байдаг тул нэн түрүүнд анхаарах зүйл юм.

байшин барих

 10. Мэргэжлийн байгууллагад хандах

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол зураг төсөл хийлгэхэд зардал өндөр учир түүнд зарцуулах мөнгийг барилга барихдаа нэмэрлэсэн нь дээр гэж бодон барилгын ажлыг шууд эхлүүлснээр дараах асуудлуудыг өөрсдөө бий болгодог. Үүнд:

байшин барих

  1. Барилгын өртөг тодорхойгүй
  2. Илүү зардал гаргах 
  3. Цаг хугацаа алдах
  4. Чанар муутай барилга барих
  5. Сонголтыг буруу хийснээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй материалаар барилга барихаас гадна чанар муу эсвэл хэт үнэтэй материал авах
  6. Төлөвлөлт оновчтой бус хэт жижиг, том өрөөнүүд хийгдэн тавилга байршуулахад төвөгтэй болох
  7. Цахилгааны хүчин чадал тооцоололгүй /цахилгааны зардал өндөр гарах, барилга шатах эрсдэлтэй/
  8. Дулааны алдагдалтай барилга барих /халаалтын зардал өндөр гарах, тав тух алдах, өвөл амьдрах боломжгүй болох/
  9. Барилга суулт өгч, ан цав үүсэх 
  10. Анх төсөөлснөөс өөр болох гэх мэт хүндрэлүүд бий болох бөгөөд зураг төсөл хийлгэснээр дээрх хүндрэлүүд үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж чадна. 

Нийтлэл: