Хүнсний үйлдвэрийн дотоод хяналтын журам: Хүнсний үйлдвэр нь бусад салбарын нэгэн адил үйл ажиллагааныхаа үр ашигтай, аюулгүй байдлыг хангахын тулд дотоод хяналтын журмыг хэрэгжүүлдэг.
Дотоод хяналт нь тухайн байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, санхүүгийн тайланг үнэн зөв эсэхийг баталгаажуулах, хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд чиглэсэн үйл явц юм. Үүнд:
Бараа, материалын хяналт
1.Хүнсний болон биет бараа материалыг тоо ширхэг, дэс дарааллаар нь бүртгэх, Мөн бүртгэлд ороогүй бараа материал болон бүртгэсэн бараа материалыг ангилах.
2.Бараа материалын тоо ширхгийн зөрүүг хянан, шалгах, мөн шалгагч системийг байгууллагад нэвтрүүлэх.
3.Бараа материалын хяналтын сайжруулахын тулд бар код, RFID эсвэл бусад технологийг нэвтрүүлэн ашиглах.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Чанарын шалгалт
1.Бүтээгдэхүүн нь тогтоосон стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах, эсвэл бүтээгдэхүүний чанарыг шалгадаг журмыг тухайн байгууллагад бий болгон, дагаж мөрдөх.
2.Түүхий эд болон бүтээгдэхүүнд тогтмол хяналт шалгалт хийж, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн эсвэл тоо ширхэг хорогдсон бүтээгдэхүүнийг тухай бүрд нь бичиж тэмдэглэх.
3.Бараа, бүтээгдэхүүний тоо ширхэг, орлого, зарлагын мэдээллийг баримтжуулж, дүн шинжилгээ хийх.
Орлогын хяналт
1.Борлуулалтын цэгийн (POS) системийг ашиглан борлуулалтын гүйлгээг хянаж, шалгах.
2.Хулгай, залилангийн эрсдэлийг бууруулахын тулд тухайн байгууллагыг камержуулах.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Сургалт
Тухайн байгууллагын хяналтын дүрэм, журмын талаар ажилчдад ойлгуулахын тулд иж бүрэн сургалт явуулж, мэдлэг олгох, мөн дагаж мөрдүүлэх.
Хүнсний ариун цэвэр, аюулгүй байдал
1.Бохирдлоос үүсэж болзошгүй халдварт болон эс халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэвэр болон эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөн ажиллах.
2.Хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, аюулыг тодорхойлох, хянахын тулд хүнсний чанар шалгагч (HACCP) системийг тухайн байгууллагад нэвтрүүлэн ашиглах.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Дүрмийг дагаж мөрдөх
Тухайн улсын хүнсний аюулгүй байдал, шошго болон бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлттэй холбоотой хууль дүрмийг ягштал дагаж мөрдөх. Мөн зохих мэдлэг, мэдээллийг авах.
Онцгой байдал
Байгалийн гамшиг, гал түймэр, усны хавхлага, насос хагаралт, газ алдалт гэх мэт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажилчдын дунд сургалт явуулах, хамгааллын систем болон төхөөрөмж суурилуулах.