Төв цэвэрлэх байгууламж гэдэг нь бохирдсон усыг аюулгүй болгож, ард иргэдийн хэрэглээнд дахин ашиглах боломжийг олгох, эсвэл байгаль орчныг хамгаалах зорилгоор бохирдсон усанд агуулагдсан хог хаягдал, вирус, бактерийг устгаж, усыг цэвэршүүлэхийн төлөө ажилладаг байгууламж юм.

Төв цэвэрлэх байгууламж

Төв цэвэрлэх байгууламж гэж юу вэ?

Төв цэвэрлэх байгууламж гэдэг нь бохирдсон усыг аюулгүй болгож, ард иргэдийн хэрэглээнд дахин ашиглах боломжийг олгох, эсвэл байгаль орчныг хамгаалах зорилгоор бохирдсон усанд агуулагдсан хог хаягдал, вирус, бактерийг устгаж, усыг цэвэршүүлэхийн төлөө ажилладаг байгууламж юм.

Төв цэвэрлэх байгууламжийн үндсэн зорилго нь хүний ​​хэрэглээнд аюулгүй ус хүргэх, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, тариалангийн газар гэх мэт олон  салбаруудыг  хэрэгцээний усаар нь хангах зэрэг багтана.

Төв цэвэрлэх байгууламж

Ус цэвэршүүлэх үйл явц нь ихэвчлэн бохирдуулагч бодис, хог хаягдлыг зайлуулах, эсвэл тэдгээрийн концентрацыг бууруулах зориулалттай байдаг.Ерөнхийдөө ус цэвэршүүлэх байгууламж нь байгалийн усыг гамнах, хамгаалах, аюулгүй, үр ашигтай ашиглахын төлөө ажилладаг байгууламж юм.

Төв цэвэрлэх байгууламж

Мөн усны бохирдлоос үүсэж болох эрсдэлүүд эсвэл цөлжилтөөс сэргийлж хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад төв цэвэрлэх байгууламж чухал үүрэг гүйцэтгэдэг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Төв цэвэрлэх байгууламж яаж ажилладаг вэ?

Төв цэвэрлэх байгууламж яаж ажилладаг вэ? Хүмүүсийн аяга таваг угаах, бие засах, гараа угаах, усанд орох, зэрэг цэвэр ус хэрэглэх бүрд бохир ус үүсэж байдаг. Хүмүүсийн хэрэглэдэг угаалгын нунтаг, аяга таваг угаагч гэх мэт химийн гаралтай бодисууд нь усанд их хэмжээгээр агуулагддаг учраас бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байдаг.

Төв цэвэрлэх байгууламж

Харин бохир ус руу ариун цэврийн хэрэгсэл, маск, хоолны үлдэгдэл, үс хялгас, ахуйн хаягдал зэргийг хийх нь бохир усны шугамыг бөглөх, цаашлаад бохир ус халих, шугам сүлжээ хагарах эрсдэлийг бий болгодог.

Бохирдсон усыг эхлээд төв цэвэрлэх байгууламжид хүргэж, анхан шатны цэвэрлэгээнд оруулдаг. Дараа нь бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлдэг. Төвлөрсөн шугамд нийлүүлэгдэж буй хэрэглэгчийн бохир уснаас лабораторийн дээжийг тогтмол авч бохирдлыг тухай бүрд нь хянаж байдаг.

Төв цэвэрлэх байгууламж

Хотын нийт хэрэглэгчдийн хэрэглэсэн төрөл бүрийн найрлага бүхий бохир ус нь, төв цэвэрлэх байгууламжид ирдэг бөгөөд эхлээд бохир ус хүлээн авах хэсгээр дамждаг.

Энэ нь овор хэмжээтэй том хог хаягдлыг сараалжин төхөөрөмж шүүн авч цэвэрлэдэг бөгөөд сараалжин төхөөрөмжид шүүгдсэн том хог хаягдлыг тусгай зориулалтын авто машинд ачиж зайлуулдаг. Үүний дараа насосын тусламжтайгаар механик цэвэрлэгээний хэсэг руу бохир усыг шахдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Механик цэвэрлэгээний эхний дамжлага болох нарийн завсартай сараалжид бохир усны жижиг хог хаягдлуудыг шүүдэг, бөгөөд цэвэрлэгдсэн бохир ус нь цааш эс баригчийн байгууламжид ордог байна. Шүүгдээд гарсан хог хаягдлыг мөн л тусгай зориулалтын авто машинд ачиж зайлуулдаг.

Төв цэвэрлэх байгууламж

Эс баригчийн байгууламж нь бохир усанд агуулагдаж буй эрдсийн бохирдлыг тунгааж үлдээдэг. Тунасан эрдсийн бохирдлыг тусгай аргаар хатаах талбай руу шахдаг бол цэвэрлэгдэж буй бохир ус нь анхдагч тунгаагуур луу орно.

Анхдагч тунгаагуурт усыг хуваарилан өгч бохир усанд уусаагүй байдалтай органик бохирдлыг тунгаан цэвэрлэх процесс явагддаг. Тунасан тунадсыг боловсруулах байгууламж руу насосоор шахаж  зайлуулдаг.

Төв цэвэрлэх байгууламж

Цэвэрлэгдсэн бохир ус нь дараагийн дамжлага болох биологи цэвэрлэгээний(Агаар сорох) байгууламжид ордог.

Биологи цэвэрлэгээний байгууламж болох “Aeroning”нь бохир усанд уусмал байдалтай байгаа органик бохирдлын микро организм агуулсан идэвхтэй лаг болон агаарын тусламжтай исэлдүүлэн эрдэсжүүлэх замаар 7- 8 цагийн хугацаанд бохир усыг цэвэршүүлдэг байна.

Төв цэвэрлэх байгууламж

Aeroning- ээс цэвэрлэгдсэн ус, идэвхт лагийн холимгийг 2- дугаар тунгаагуурт хуваарилах байгууламжаар дамжин орж 2- 2,5 цагийн хугацаанд тунах процесс явагдана. Тунасан ус нь халдваргүйжүүлэх байгууламж руу орж ёроолд нь тунасан идэвхт лагийг насосоор Aeroning- ийн байгууламжид эргүүлэн өгдөг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Механик болон биологийн цэвэрлэгээ хийгдсэн усыг хэт ягаан туяа ашиглан усан дахь бактерийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн лабораторийн шинжилгээг үндэслэн байгальд нийлүүлдэг байна.

Мэргэжлийн инженер техникийн тусгай ажилчид байгууламжийн насос, техник, тоног төхөөрөмжид, шаардлагатай үзлэг үйлчилгээгээр батлагдсан графикийн дагуу өдөр тутамд хяналт, шалгалт хийж, цэвэрлэх байгууламжийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангадаг байна.

Төв цэвэрлэх байгууламж

Цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэх дамжлага бүр дээр ажиллаж буй мэргэжлийн ажилчид нь өглөө бүр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг(ХАБЭА) хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан инженерээс авдаг.

Мөн тухайн ажлыг тэмдэглэлд хөтлөн, тусгай хувцас, хамгааллын хэрэгслийг бүрэн зөв өмсөж, ажлын тэмдэглэлийн дагуу дахин нарийвчилсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг авснаар тухайн өдрийн ажил эхэлдэг.

Нийтлэл: