Байгаль дахь усны эргэлт нь Дэлхий дээрх усны хөдөлгөөн, тархалт, болон хадгалалтын нийтлэг үйл явцыг хэлдэг.

Байгаль дахь усны эргэлт

Энэ процесс нь усны мөчлөгийг байгаль орчинд түгээж, усны атмосфер, газрын гадарга, гүний усан сангууд болон биосферийн дунд тасралтгүйгээр шилжүүлэн эргэлдүүлж байдаг байгалийн процесс юм. Үүнд:

Ууршилт:

Нарны гэрлийн энерги нь далайн, тэнгис, гол мөрөн, нуур болон бусад гадаргын усыг уур болгон хувиргадаг бөгөөд уур нь агаарт хөөрөн, атмосферт усны молекул болон тархдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Усны эргэлт:

Ууршсан усны уур нь агаарт хөөрөн өндөрт гарч бөөгнөрөн хөрөөд үүл болдог. Үүл нь хөрсөн усыг эргүүлээд бороо, цас, шиврээ, аадар бороо, мөндөр хэлбэрээр дахин газрын гадарга дээр унгадаг.

Байгаль дахь усны эргэлт

Газрын гадаргын усны эргэлт:

Бороо, цас, мөндөр болон газарт унасан ус нь газрын гадарга дээр урсан хуримтлагдаж, гол, нуур, далайн ус болон тогтдог бөгөөд энэхүү усны урсгал нь газрын байршил, топографи зэргийг харгалзан өөр өөр шинж чанар, тогтоцтой байх нь элбэг байдаг.

Байгаль дахь усны эргэлт

Ус хадгалалт:

Газрын гадарга дээр хуримтлагдсан ус нь газар доорх давхаргуудад шингэж, газар доорх гүний усны нөөц болон хуримтлагддаг. Энэхүү процесс нь усны мандлын чухал хэсэг бөгөөд усны нөөцийг дахин ашиглах боломжийг олгодог.

Байгаль дахь усны эргэлт

Транспираци:

Мод, өвс, ургамал нь үндсэндээ газар доорх усаар тэжээгддэг бөгөөд газар доорх гүний ус нь ургамлын үндэснээс навчтай хэсгээр дамжин атмосферт уур болон дахин агаарт тархдаг. Энэхүү процесс нь биосфер болон атмосферын хоорондын ус солилцооны чухал үе шат юм.

Байгаль дахь усны эргэлт

Усны шилжилт:

Зарим жилийн 4 улиралтай бүс нутгуудад ус нь цас, мөсний хэлбэрээр хадгалагдаж байдаг бөгөөд улирал болон температурын өөрчлөлтөөс шалтгаалан цас, мөс нь хайлж, ус хэлбэрт шилжин дахин газрын гадарга дээр урсаж, гол мөрөн болдог.

Байгаль дахь усны эргэлт

Энэхүү усны эргэлтийн үе шатууд нь байгалийн тогтвортой систем болж байнгын эргэлдэж байдаг бөгөөд Дэлхийн цаг уур, байгаль орчны тэнцвэр, биологийн олон янзын зүйлүүдийг дэмжих чухал үүрэгтэй байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Монгол улсын газар нутгийн усны эргэлт

Монгол улсын газар нутгийн томоохон хэсэг нь хуурайшилттай бөгөөд усны нөөц нэлээд хомс байдаг улсуудын нэгд тооцогддог. Монгол улсын газар нутгийн усны эргэлтийн ерөнхий шинжүүдээс дурдвал. Үүнд:

Байгаль дахь усны эргэлт

Ууршилт: Монголын улсын усны ууршилтын процесс нь ихэвчлэн намар болон хавар болдог бөгөөд ууршилтын хэмжээ нь тухайн бүс нутгийн онцлог шинж, байгаль орчны нөхцөл, улирлын өөрчлөлтөөс хамаарч өөр өөр байдаг.

Байгаль дахь усны эргэлт

Усны эргэлт: Ууршсан ус нь уур болон тэнгэрт хөөрч бөөгнөрөн үүл болон усыг хөргөдөг. Хөрсөн ус нь бороо, цас, мөндөр болон газарт унадаг. Гэвч Монгол улсын хувьд ихэнхдээ зуны улиралд бороо ордог тул ургамал, гол мөрөн, нуур болон газрын гүний усыг хангалттай хэмжээнд хадгалж авч чаддаггүй нь харамсалтай.

Байгаль дахь усны эргэлт

Гадаргын усны урсгал: Бороо, цас болон газарт унасан ус нь газрын гадарга дээр гол мөрөн, нуур, далай болон тогтдог.

Монгол улсын хувьд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн зэрэг томоохон гол, мөрнүүдтэй бөгөөд эдгээр гол, мөрөн нь усан цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн усалгаанд чухал үүрэг гүйцэтгэж, ард иргэдээ тог болон бусад хэрэгцээгээр нь хангадаг.

Байгаль дахь усны эргэлт

Ус хадгалалт: Монгол улс нь гүний усны хадгалалт багатай, хуурайшилт болон цөлжилт ихтэй байдаг бөгөөд үүний үндсэн шалтгаанууд нь хүний буруу хэрэглээтэй шууд хамааралтай байдаг.

Үүнд: Газар доорх гүний усаа хөдөө аж ахуй, хот суурин газрын усны хэрэгцээг хангах, хууль бусаар зарж борлуулах, уул уурхай, үйлдвэрлэлүүдийн хэрэглээнд ашиглах зэрэг багтдаг.

Байгаль дахь усны эргэлт

Монголын усны эргэлт нь тус улсын газар зүйн онцлог, цаг уурын нөхцөл, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр тодорхойлогддог. Усны нөөцийн зохистой менежмент, хамгаалалт нь эдийн засаг, байгаль орчин, соёлын өв төдийгүй ирээдүйн үеийн тогтвортой хөгжлийн тулгуур болдог юм.

Нийтлэл: