Саарал усны хэрэглээ: Саарал ус буюу ахуйн хэрэглээнээс гарсан хаягдал усны ангилалд угаалгын машины, хоолойн ус, ариун цэврийн ус зэрэг багтдаг. Энэхүү усыг зарим төрлийн хэрэглээнд дахин ашиглах нь байгаль орчныг хамгаалах болон усны хэмнэлт хийхэд тусалдаг.

Саарал ус гэж юу вэ?

“Саарал ус” гэдэг нь ахуйн хэрэглээ, үйлдвэрлэлийн процессуудаас гарах хаягдал усны нэг төрөл юм. Жишээлбэл: угаалгын машин, аяга таваг угаагч, гар, нүүр угаасан ус зэрэг хөнгөн зэргийн бохирдолтой хаягдал усыг хэлдэг. Эдгээр бохирдлууд нь органик болон химийн бодисууд, металлууд, микро организмууд, үнэр, тос гэх мэт олон төрлийн бодисуудыг агуулж байдаг.

Саарал усны хэрэглээ

Саарал усыг байгальд шууд хаях нь усны эх үүсвэр, гүний ус, хөрсний чанар зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд саарал усыг байгальд хаяхын өмнө заавал зориулалтын аргаар цэвэршүүлэх болон дахин ашиглах технологиудыг хэрэглэх шаардлагатай байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Саарал усны хэрэглээ

Ландшафтын усалгаа – Химийн угаалгын нунтаг гэх мэт химийн бодисын бохирдолгүй саарал усыг гадаах ногоон талбай, зүлэгжүүлэлт болон ургамлын усалгаанд голчлон ашигладаг. Энэ нь усны хэрэглээг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Саарал усны хэрэглээ

Бие засах газрын усны танк цэвэрлэх – Химийн бодисын бохирдол ихтэй саарал усыг түлхүү жорлонгийн танк угаах зэрэг ажиллагаанд ашиглах нь элбэг байдаг. Энэ нь усны хэрэглээг ихээр бууруулж, усыг хэмнэхэд тусалдаг.

Саарал усны хэрэглээ

Хүнсний ногоо угаах – Хэрвээ хаягдал ус нь химийн бодисгүй, халдварт нян, бактерийн бохирдолгүй, эсвэл тухайн бохирдуулагчдыг сайтар цэвэршүүлсэн тохиолдолд хүнсний ногоо угаахад ашиглаж болно.

Саарал ус ашиглах тухай хууль

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа – Зарим үйлдвэрүүд хаягдал усыг техник хэрэгцээнд дахин ашигладаг. Жишээ нь: түлшний халаалтын системд усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Саарал усыг ундны хэрэгцээнд ашигладаг уу?

Ахуйн хэрэглээнээс гарсан саарал ус буюу хаягдал усыг ундны хэрэглээнд шууд ашиглах нь боломжгүй юм. Учир нь энэ төрлийн ус нь бактери, нян болон химийн бодис зэрэг бохирдуулагч зүйлс агуулсан байдаг тул эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэй байдаг.

Саарал усны хэрэглээ

Гэхдээ орчин үед технологийн хөгжлийн үр дүнд, саарал усыг дахин боловсруулах, цэвэрлэх арга технологи ашиглан ундны зориулалтаар ашиглах боломжтой. Жишээ нь:

Биологи, химийн боловсруулалт: Усыг биологи болон химийн аргаар боловсруулж, илүү цэвэршүүлэх.

Саарал усны технологи

Ус цэвэрлэх системүүд: Соронзон, ультратовч шүүлтүүр, осмосын систем зэрэг ашиглан усаа цэвэршүүлэх.

Усны дахин боловсруулалт: Дээд зэргийн боловсруулалтын системүүдийг ашиглан хаягдал усыг дахин боловсруулах бөгөөд эцсийн боловсруулалтын дараа ус нь ундны усны стандартад нийцэх магадлал өндөртэй юм.

Саарал усны технологи

Эдгээр арга барилууд нь маш өндөр зардлыг шаарддаг бөгөөд ундны зориулалтаар ашиглахаас өмнө эрүүл ахуйн стандарт, чанарын хяналтыг хангах шаардлагатай байдаг. Тиймээс, ийм төрлийн хэрэглээнд орохын өмнө албан ёсны баталгаа, эрүүл ахуйн зөвшөөрөл авах нь чухал юм.

Нийтлэл: