Үер усны аюулаас сэргийлэх 10 зөвлөмж: Үер болон усны аюулаас урьдчилан сэргийлэх нь эрсдэлтэй байдлыг бууруулж, хохирол амсахаас урьдчилан сэргийлж, мөн амь нас, хөрөнгө мөнгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үер усны аюулаас сэргийлэх

 1.Мэдээлэл авах:

Өдөр тутамдаа цаг уурын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авч, үерийн дуут дохио эсвэл анхааруулгыг тогтмол сонсох эсвэл дагах шаардлагатай. Энэ нь та бүхнийг үер усны аюулаас урьдчилан бэлтгэх боломжийг олгоно.

Үер усны аюулаас сэргийлэх

2.Онцгой байдлын бэлтгэл:

Яаралтай тусламжийн дугаар, хэрэгсэл болон гэнэтийн ослын үеийн хувцас, гар чийдэн, олс, чүдэнз зэрэг хэрэгцээт зүйлээ бэлтгэх, мөн гэр бүлийн гишүүд бүрд үүрэг даалгавар оноох, явах газар, цугларах цэгийг тодорхойлсон байх шаардлагатай.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

3.Бэлэн байдлын хэрэгслүүд:

Бэлэн байдлын хэрэгслүүдэд: Ундны ус, хүнс, анхны тусламжийн хэрэгсэл, гар утасны цэнэглэгч, гар чийдэн, нөөцийн батарей, зөөврийн цахилгаан генератор, олс, бичиг баримт гэх мэт хэрэгцээт зүйлсээ бэлдэж, авч гарахад бэлэн байдалд гарах хаалганы хажууд байрлуулсан байх шаардлагатай. 

Үер усны аюулаас сэргийлэх

4.Ус зайлуулах системийг сайжруулах:

Байшиндаа жил бүр тогтмол засвар хийж, гэнэтийн байгаль, газар, усны аюулаас урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Ялангуяа байшингийнхаа ус зайлуулах системийг тогтмол шалгаж, засварлах шаардлагатай.

Мөн нэмэлтээр үерийн ус зайлуулах  системийг барьж байгуулбал хамгийн сайн урьдчилан сэргийлэлт болох болно.

Үер усны аюулаас сэргийлэх

5.Үер, усны аюулын даатгалд хамрагдах:

Хэрэв та үер, усны аюулын даатгалд хамрагдсан тохиолдолд тухайн гамшгийн үеийн хохирлыг даатгалаар шийдүүлж нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Гэхдээ та даатгуулахаасаа өмнө даатгалын нөхцөл, хамрах хүрээг сайтар судлахаа мартуузай.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

6.Сургалт:

Ард иргэдэд үер, усны аюулын талаарх ойлголт өгөх, мэдлэгжүүлэх, мэдээллийг хүртээмжтэй түгээх зэрэг зорилгоор олон нийтэд зориулсан сургалт, ажиллагааг зохион байгуулах. Мөн онцгой байдлын дадал хэвшүүлэх шаардлагатай.  Мөн сургалт, дадлагаар гэр бүл, нийгмийн бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлагатай.

Үер усны аюулаас сэргийлэх

7.Усанд сэлж сурах:

Та усанд сэлж сурснаар эрүүл, чийрэг амьдрахаас гадна, үер усны гамшигт өртсөн тохиолдолд таны амьд гарах магадлал 80%-иар өсөх болно. Мөн гэр бүлээ ч аврах боломжтой хувь үзүүлэлт өсөх болно.

Үер усны аюулаас сэргийлэх

8.Байршил:

Оршин сууж буй газрынхаа байршлыг зөв сонгох шаардлагатай. Үүнд: Газар зүйн өндөрлөг бүс нутагт амьдрах, далай, тэнгисээс хол байх, зөөлөн, намаглаг хөрсөн дээр байшин барихаас татгалзах, зэрэг багтдаг.

Нийтлэл: