Хөрсний бохирдол гэдэг нь хөрсний чанар, үржил шимд муугаар нөлөөлөх болон хөрсөнд амьдардаг амьд биетүүдийн эрүүл мэндийг хордуулах, хортой, бохирдуулагч бодис  хөрсөнд шингэж, бохирдуулж байгааг хөрсний бохирдол гэдэг.

хөрсний бохирдол

Хөрсний бохирдол гэж юу вэ?

Хөрсний бохирдол гэдэг нь хөрсний чанар, үржил шимд муугаар нөлөөлөх болон хөрсөнд амьдардаг амьд биетүүдийн эрүүл мэндийг хордуулах, хортой, бохирдуулагч бодис  хөрсөнд шингэж, бохирдуулж байгааг хөрсний бохирдол гэдэг.

хөрсний бохирдол

Мөн хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог байна.

Хөрсний бохирдол үүсгэгч хүчин зүйлүүд нь хэд хэдэн төрөл байдаг. Үүнд: үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хог хаягдлыг зүй бусаар зайлуулах, байгалийн үйл явц зэрэг багтана.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Хөрсний бохирдол үүсгэгч хүчин зүйлүүд

Үйлдвэрийн хог хаягдал:

Дэлхий дээр хүнд, хөнгөн гэх мэт тоолж барамгүй олон үйлдвэрүүд байдаг. Тэр дундаа химийн үйлдвэр, хар тугалганы үйлдвэр, алт олборлодог үйлдвэр, ураны үйлдвэр, хүнд металл олборлодог үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийн хаягдал хог нь хөрсөнд нэвчиж бохирдол үүсгэдэг.

Үүнд: хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, уран, органик химийн бодисууд багтдаг.

үйлдвэрийн хог хаягдал

Аж ахуйн бохирдуулагч:

Хөдөө аж ахуй, тариаланчид жимс, ногоо тариалахдаа ихэвчлэн pesticides, herbicides, fertilizers гэдэг бордоонуудыг ашигладаг. Эдгээр бодисыг хэтрүүлэн хэрэглэх эсвэл зохисгүй хэрэглэвэл хөрсийг эвдэж, бохирдол үүсгэдэг.

Хог хаягдал:

Хог хаяхдаа хогийн цэг дээр бус, хууль бусаар эсвэл зүй бусаар хаях нь хүрээлэн буй орчны хөрсийг хорт бодис, эмгэг төрүүлэгч бичил биетээр бохирдуулдаг. Үүнд: эмнэлгийн аюултай хог хаягдал, ахуйн хог хаягдал, үйлдвэр, аж ахуйн хог хаягдал, хоол хүнсний хог хаягдал, тариалангийн хог хаягдал зэрэг багтана.

хөрсний бохирдол

Уул уурхайн үйл ажиллагаа:

Уул уурхайн үйл ажиллагаа явагдсаны дараа хөрсөнд нөхөн сэргээлт хийгдэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч Монгол орны хувьд дийлэнх уул уурхайн компаниуд хөрсөнд нөхөн сэргээлт хийдэггүй нь харамсалтай.

Үүний уршгаар тухайн олборлолт хийгдсэн газрын ойр орчны айлуудыг мал хуй нь унаж үхэх, хордох, мутацид орох аюултай байхаас гадна олборлолт хийхэд ашигласан мөнгөн ус, металл, хүдэг зэрэг нь хөрсийг гэмтээж, бохирдол үүсгэдэг.

хөрсний бохирдол

Нүхэн жорлон:

Монголд, гэр хорооллын айл өрхүүдийн 0- ын дэд бүтэц сайн хөгжөөгүйгээс үүдэлтэй хөрсний бохирдол үүсэх нэг томоохон шалтгаан болж байна.

Монголын айл өрхийн 60 орчим хувийг гэр хороолол эзэлдэг гэсэн статистик судалгаа байдаг бол Улаанбаатар хотын газрын 80 орчим хувь нь хөрсний бохирдолтой гэсэн судалгаа ч бас гарсан байна.

хөрсний бохирдол

Үхсэн амьтны сэг зэм:

Үхсэн амьтны сэг зэм нь хөрсийг бохирдуулагч №1 хүчин зүйл болдог. Сэг зэмийн бохирдлоос үүдэн олон төрлийн халдварт өвчин үүсэх шалтгаан болдог.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Хөрсний бохирдлоос үүссэн сөрөг нөлөөнүүд


Хөрсний бохирдол нь хүний ​​эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн аюулыг үүсгэдэг бөгөөд бохирдлын төрөл, түвшин, түүнчлэн өртөх замаас хамааран өөр өөр байдаг. Үүнд:

Харшил:

Бохирдсон хөрсөн дээр төрөл бүрийн хогийн ургамлууд ургадаг. Эдгээр хогийн ургамлууд нь харшил үүсгэгч тоосонцор агуулж байдаг бөгөөд цэцэгс тоосоо хаях үед хогийн ургамлууд ч адил тоосоо хаядаг. Тэдгээр тоосонцор нь агаарт тархахад дархлаа султай хүүхэд болон өндөр настнууд өртөх нь элбэг байдаг.

хөрсний бохирдол

Өвчин:

Хөрсний бохирдол нь вирус, нян, бактерийн гаралтай өвчин үүсгэгч эх үндэс болдог. Үүнд ялангуяа гэр хорооллын айлууд илүү их өртдөг.

Хөрсний бохирдлоос үүсдэг өвчний нэр төрлөөс дурдахад: Шар өвчин, элэгний Б, Ц вирус, гэдсэн тэрий, цусан суулга, боом өвчин, гэдэсний хумхаа өвчин, үү, урагцаг, туузан хорхой, цагаан хорхой, хялгасан хорхой зэрэг багтана.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Халдвар дамжих зам:

Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд гар хүрснээр, түүнчлэн тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисоос үүдэн амьсгалын замаар халдвар авдаг.

Үүгээр зогсохгүй гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах,  бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.

хөрсний бохирдол

Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна.

Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, мятан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

Нийтлэл: