Саарал ус ашиглах шилдэг 10 арга: Саарал ус гэдэг нь хүний баас, шээс холилдсон жорлонгийн бохир уснаас бусад бүх төрлийн ахуйн бохир усыг хэлдэг. Үүнд: аяга таваг угаасан ус, угаалгын машинаас ялгарсан хаягдал ус, шүршүүрт орсны дараах бохир ус, гар нүүр угаасан ус гэх мэт энгийн хэрэглээнд ашигласан хаягдал усыг хэлдэг.
Усны хомсдол яагаад үүсдэг вэ?
Дэлхийн гадаргын 70 хувийг ус эзэлдэг ч бидний амьдарч буй үзэсгэлэнт дэлхийд усны хомсдол үүссээр л байна. Учир нь дэлхийн нийт усны 2.5-хан хувийг цэвэр ус эзэлдэг бөгөөд энэ жаахан цэвэр усны 3/1 нь хөлдүү байдлаар хадгалагдаж байдаг.
Тиймээс бид усаа гамнаж хайрлаж хэрэглэж чадахгүй байгаагаас үүдэн усны хомсдол үүсэж байна.Гэтэл жил ирэх тусам хүн амын тоо хурдацтай нэмэгдэж, усны хомсдол улам том асуудал болсоор байна. Усны хомсдол нь тухайн газрын хүн, байгаль орчны цэвэр усны хэрэгцээг үр ашигтай хангах чадамжгүй байдлаас болж үүсдэг.
2030 он гэхэд Монгол улсын усны хэрэгцээний 43%-ийг хангах боломжгүй болно гэсэн судалгаа гарсан. Энэхүү асуудалд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Усны хэрэглээг багасгах хэд хэдэн арга байдгаас саарал ус дахин боловсруулах арга юм.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Бохир ус, саарал ус, хар ус нь ямар ялгаатай вэ?
Бохир ус нь хүний ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээнээс ялгаран гарсан хаягдал ус эсвэл хур тунадасны урсцыг зайлуулах явцад үүсэж, бохирдсон гадаргын буюу газрын доорх усыг хэлдэг.
Харин ахуйн хэрэгцээнд ашигласан бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж 2- ангилдаг. Хар ус гэдэг нь жорлонгоос ялгаран гарсан хүний өтгөн, шингэнийг агуулсан усыг хэлдэг бол саарал ус гэдэг нь усанд орох, гар нүүр, хувцас угаах, аяга таваг угаасны дараах хар уснаас бага бохирдолтой хаягдал усыг хэлдэг. Мөн ахуйн бохир усны 30%- ийг хар ус эзэлдэг.
Саарал ус гэж юу вэ?
Саарал ус гэдэг нь хүний баас, шээс холилдсон жорлонгийн бохир уснаас бусад бүх төрлийн хэрэглэсэн бохир усыг хэлдэг. Үүнд: аяга таваг угаасан ус, угаалгын машинаас ялгарсан хаягдал ус, шүршүүрт орсны дараах бохир ус, гар нүүр угаасан ус гэх мэт энгийн хэрэглээнд ашигласан хаягдал усыг хэлдэг.
Саарал ус нь жорлонгийн бохир устай харьцуулахад эмгэг төрүүлэгч бичил биетний агууламж бага байдаг. Мөн ариун цэврийн өрөө угаах, ногоон талбай чийгшүүлэх, ургамал услах, уул уурхайн ус угаалга, үйлдвэрүүдийн усны хэрэгцээ гэх мэт ундны бус зориулалтаар бүх салбарт ашиглагдах боломжтой байдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Саарал усыг дахин ашиглах шилдэг 7 арга
Хүнсний ногоо услах: Саарал ус химийн бохирдолгүй байгаа нөхцөлд хүнсний ногоо, гэр ахуйн төрлийн ургамлуудад дахин ашиглахад тохиромжтой байдаг. Энэ нь усны хэмнэлтийг дэмжихэд чухал хүчин зүйл болдог.
Гадаа ногоон байгууламж бүхий талбайг услах: Гадаах ногоон байгууламжид саарал усыг ашиглан услах нь байгаль орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.
Цэцэрлэгжүүлэлтэд ашиглах: Богино хугацаанд цэцэрлэгжүүлэлт хийхдээ саарал ус ашиглаж, усны хэрэглээг багасгах боломжтой байдаг.
Автомашин угаалга: Автомашин угаалгад саарал ус ашиглах нь бохир усны хэмнэлт хийхэд тусалдаг. Тиймээс энэ системийг нэвтрүүлэн өргөнөөр ашиглах нь байгалийн усны хомсдолыг багсгахад чухал нөлөө үзүүлдэг.
Үйлдвэрийн процесст ашиглах: Үйлдвэрлэлийн процесст саарал усыг ашигладаг бөгөөд үүнд: баглаа боодол, цаасан бүтээгдэхүүний угаалга зэрэг багтдаг.
Дулааны станцад ашиглах: Зарим улс орнуудад дулааны цахилгаан станцууд саарал усаар технологийн процессыг хангадаг бөгөөд энэ процесс нь тухайн улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.
Барилгын ажилд: Барилгын ажилд төмөр бетоны хольц хэрэглэх, цемент болон шавар зуурах зэрэг үйл явцад саарал ус ашиглах боломжтой байдаг.
Эдгээр аргууд нь саарал усны дахин ашиглалтыг дэмжих, усны нөөцийг хэмнэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ажлууд юм.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Саарал усны давуу талууд
Саарал усыг дахин ашиглах нь усыг хэмнэх, усны төлбөрийг бууруулах, бохирын системийн ачааллыг бууруулах зэрэг хэд хэдэн давуу талыг өгдөг. Энэ нь байгаль орчны тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж, усны хомсдолтой холбоотой асуудлуудыг бууруулахад тусалж чаддаг.
Саарал усыг бид дахин ашигласнаар жилд дунджаар 100,000 литр усыг хэмнэх боломжтой гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Гэвч Монгол оронд саарал усны дахин ашиглалтын систем бүрэн нэвтрээгүй байгаагаас нойлдоо цэвэр ус хэрэглэдэг ганц орон болж байна.
Монгол улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн дундаж усны хэрэглээ дэлхийн дунджаас 2 дахин их буюу 210-230 литр байдаг бол үйлдвэрийн усны жилийн дундаж хэрэглээ 400-500 сая шоо метр байдаг.
Монголчууд цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т жагсдаг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Мөн ундны усны нөөц маань жилээс жилд багассаар үүнийгээ дагаад цөлжилт үүссээр байна. Монголын авто угаалга, үйлдвэрүүдийн хувьд цэвэр ус ихээр ашигладаг боловч дахин ашигладаггүй.