Ус түүний хэрэглээ, ач холбогдол: Өдөр бүр биед хэрэгтэй хэмжээний ус ууж занших нь эрүүл мэндийг сахин хамгаалах олон төрлийн ашиг тустай байдаг.

Ус гэж юу вэ?


Ус нь цэвэр тунгалаг, амтгүй, үнэргүй шингэн бөгөөд H₂O гэдэг химийн томьёогоор илэрхийлэгддэг химийн нэгдэл юм. Ус бол бидний амьдралын чухал хэсэг бөгөөд олон төрлийн биологийн үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт чухал байр суурь эзэлдэг.

усны ач тус

Ус нь хатуу (мөс), шингэн (ус), хий (усны уур) гэсэн гурван төлөвт хувирдаг цорын ганц бодис гэдгээрээ онцлог бөгөөд янз бүрийн төлөв байдалд хувирч чаддаг шалтгаан нь усны молекулуудын хэмжээ маш жижиг байдагтай холбоотой юм.

усны ач тус

Мөн ус нь дулааны өндөр багтаамжтай бөгөөд их хэмжээний дулааны энергийг шингээж, хуримтлуулж чаддаг. Тиймээс усыг дэлхийн температурыг зохицуулах, цаг уур, цаг агаарыг хэмжиж урьдчилан мэдэх зорилгоор түгээмэл ашигладаг.

усны ач тус

Ус нь амьдралыг тэтгэгч их үндэс юм. Хүн төрөлхтөн усыг ундны хэрэглээ, хөдөө аж ахуй, үйлдвэр, зам тээвэр гэх мэт янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Мөн усны ууршилт, конденсац, хур тунадас, урсац гэх мэт байгалийн усны эргэлт нь дэлхий дээрх амьдрал болон амьд биетийн оршин тогтнох гол үндэс болдог.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Ус уух нь ямар ач тустай вэ?

Өдөр бүр биед хэрэгтэй хэмжээний ус ууж занших нь эрүүл мэндийг сахин хамгаалах олон төрлийн ашиг тустай байдаг. Үүнд:

Биеийн шингэнийг нөхөх: Хүний биеийн 70% ийг ус эзэлдэг. Тиймээс биеийн шингэнийг зохих ёсоор хадгалах нь биеийн ерөнхий үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байдаг. Ус нь биеийн эд, эс эрхтнүүдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд биеийн шингэний тэнцвэрийг хадгалахад тусалдаг.

Бөөрний үйл ажиллагааг дэмждэг: Ус нь бөөрний хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Бие махбодоос ялгаран гарах хаягдал бүтээгдэхүүн, хорт бодисыг шээсээр гадагшлуулж, бөөрний чулуу үүсэхээс сэргийлж, бөөрний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Биеийн жингийн менежмент: Хоолны өмнө 1 аяга ус уух нь цатгалан мэдрэмжийг төрүүлж, илчлэгийн нийт хэмжээг бууруулж, жингээ зохицуулахад маш том ач тустай байдаг.

жингээ хадгалах

Арьсны эрүүл мэнд: Ус нь арьсны уян хатан, чийглэг байдлыг хадгалж хөгшрөлтийг удаашруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх: Өдөр бүр  2,5л ус ууж хэвших нь  цусыг шингэлж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

усны ач тус

Ходоодны эрүүл мэндийг дэмждэг: Өглөө бүр 1 аяга ус ууж хэвшсэнээр ходоодыг цэвэрлэж ирээдүйд үүсэж болох ходоодны хорт хавдар, шулуун, бүдүүн гэдэсний эмгэгт өвчин, батгашилт, цээж гашуун оргих, сөргөө, ходоодны хүчил ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Мөн өтгөн хаталт, шамбарам гэх мэт өвчний үүсэлтийг бууруулдаг.

усны ач тус

Тархины үйл ажиллагааг дэмждэг: Тархины эд эсүүдийн 80% нь уснаас бүрддэг бөгөөд ус уух нь тархины эсүүдийг механик нөлөөнөөс хамгаалж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл ба нойрны чанарыг сайжруулдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Усны зөв хэрэглээ

Нэг буцалгасан усаа ахиж буцалгаж болохгүй. Хоёр дахь удаагаа буцалгахад усны эрдэс бодисууд алдагдаж, хүний биед таагүй химийн элементүүд үүсдэг. Ингэснээр хүний биед хэрэгтэй эрдсүүд ч бүтцээ алдан хортой болсноор эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

усны ач тус

Крантны халуун усыг ундандаа хэрэглэж болохгүй. Крантны халуун усыг буцалгахад илүү хялбар учир хүмүүс шууд хоолондоо эсвэл буцалгаж уухдаа хэрэглэх нь түгээмэл байдаг. Крантны ус ууж болохгүй шалтгаан нь крантны усны хоолой болон хавхлага зэвэрч муудсан тохиолдолд хоолойгоор урсаж буй усанд зэв холилдсон байдаг.

усны ач тус

Мөн крантны усанд агуулагддаг хлорамины хэмжээ маш өндөр байдаг тул хүний биед муу нөлөө үзүүлдэг.

Өдөрт уух усны хэмжээ. Хүний өдөрт уух усны зөв хэмжээ бол 2,5л цэвэршүүлсэн ус юм. Гэхдээ усыг уухдаа нэг амьсгаагаар залгилан ууж болохгүйг санах хэрэгтэй. Нэг дор залгилан уусан ус нь бөөр, давсаг, ходоодонд ачаалал өгч бөөрний өвчин, давсгийн үрэвсэл, ходоод суналт гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг.

усны ач тус

Тиймээс ус уух зөв арга бол халуун цай ууж буй мэт бага багаар балгалж уух юм. Ингэж ууснаар ус биеийн эрүүл мэндийг хамгаалж өгдөг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Зөв температур. Өглөө бүр өлөн элэг дээр 1 аяга ус ууж хэвших нь бохирдож, ялзмаг үүссэн ходоод, бүдүүн болон шулуун гэдэс, цөсийг тань угааж цэвэрлэж өгдөг. Гэхдээ хэт хүйтэн эсвэл хэт халуун ус ууж болохгүй.

усны зөв темпратур

Хэт хүйтэн ус уух нь ходоодыг цочроож ходоодны өрөвсөл үүсгэдэг. Харин хэт халуун ус уух нь улаан хоолойн өрөвсөл үүсгэж улаан хоолойн хавдар үүсгэх үндэс болдог. Тиймээс хамгийн зөв температур бол гэрийн температур юм. (Хүйтэн ч биш халуун ч биш бүлээн)

Нийтлэл: