Усны бохирдол гэж юу вэ?

Усны бохирдол гэж юу вэ?: Ус нь амтгүй, үнэргүй, өнгөгүй байгалиас ялгаран гардаг, шингэн төлөвийн химийн нэгдэл юм. Ус нь H2O гэсэн химийн томьёогоор илэрхийлэгддэг. Дэлхийн нийт усны 2.5 орчим хувийг цэвэр ус эзэлдэг бол 97.5%-ийг нь далайн давстай ус эзэлдэг.

Харин Дэлхийн цэвэр усны 68.7 орчим хувь нь туйлын бүс нутгийн мөсөн гол, мөсөн бүрхүүлд хадгалагдаж байдаг.

Мөн гүний цэвэр ус нь дэлхийн цэвэр усны 30.1%-ийг эзэлдэг. Гүний ус нь дэлхийн гадаргын дор газрын гүнд хадгалагдаж байдаг учраас олон хүн амын ундны ус, усалгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин дэлхийн цэвэр усны үлдсэн 0.3% нь нуур, гол мөрөн гэх мэт дэлхийн гадарга дээр байрладаг.

усны бохирдол

Харин Монгол орны хувьд нийт усны нөөцийн 70%-ийг нь гадаргын ус эзэлдэг. Үүнд: нуурын ус 83.7%, Мөсөн гол 10.5%, Гол мөрөн 5.8% байдаг. Мөн Хүний бие нь үндсэндээ уснаас бүрддэг. Насанд хүрсэн хүний ​​биеийн жингийн 60 орчим хувийг ус эзэлдэг. Тиймээс эмэгтэй хүн өдөрт дунджаар 2.7 литр,  эрэгтэй хүн өдөрт дунджаар 3.7 литр ус уух шаардлагатай байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Ус яагаад бохирддог вэ?

Усанд ямар нэг бодис орсноор усны бохирдол үүсдэг. Усны бохирдлыг үүсгэдэг хэд хэдэн зүйлс байдаг. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн хог хаягдал
  • Химийн хог хаягдал
  • Бактери үүсгэгч нянгийн бохирдол
  • Ахуйн хэрэглээ болон бохир ус хаягдал
  • Цацраг идэвхт бодсын бохирдол
  • Механик бохирдол
  • Дулааны бохирдол
Усны бохирдол

Усны бохирдлын хор хөнөөл

1. Үйлдвэрлэлийн зориулалттай усан онгоцноос хаягдаж байгаа хаягдлууд, мөн бактеритай бохир эмнэлгийн хог хаягдал, тос, хүнд металл, ахуйн хэрэглээний угаалгын нунтаг гэх мэт зүйлс нь усан доторх амьтадыг хордуулан устгах хамгийн  гол шалтгаан болдог.

усны бохирдол

2.Тариаланчдын хэрэглэж байгаа химийн гаралтай бордооноос болж дэлхийн 500 гаруй гол мөрөн үхлийн бүс болон өөрчлөгдөж байна.

3.Химийн болон аж ахуйн үйлдвэрүүд чанаргүй  усны хавхлага, насос гэх мэт тоног төхөөрөмж ашигласнаас болж хавхлага сэтрэх, цуурах, гажих, сулрах гэх мэт эвдрэлээс үүдэн химийн хортой хаягдал усыг бохирдуулдаг.

усны бохирдол

4.Гол мөрөнд ус ундааны сав хаяснаар жилд 1000,000- орчим хөхтөн амьтад болон загас жараахай үхэж үрэгдэж байна.

5.Дэлхийн дулаарлаас үүдэн цаг агаарын өөрчлөлт болон хэт халалт зэрэг нь бохирдсон усан дахь нянгийн үржлийг нэмэгдүүлж байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Дэлхийн хамгийн бохирдол ихтэй 10 гол

1.Ситарум гол, Индонез: Аюултай хог хаягдал, цэвэршүүлээгүй бохир ус зэрэг хүнд үйлдвэрийн болон ахуйн бохирдлоос болж Ситарум голыг дэлхийн хамгийн бохирдсон голуудын нэг гэж нэрлэдэг болсон.

2. Ганга мөрөн, Энэтхэг: Ганга мөрөн нь үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хөдөө аж ахуйн урсцаас ихээхэн бохирдолтой тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргасан ч бэрхшээлүүд байсаар байна.

бохирдолтой ус

3. Ямуна гол, Энэтхэг: Ганга мөрний гол цутгал Ямуна гол нь цэвэршүүлээгүй бохир ус, үйлдвэрийн хог хаягдлаас болж бохирдсон.

4. Инд мөрөн, Пакистан: Инд мөрөн нь хөдөө аж ахуйн бохир ус, үйлдвэрлэлийн хаягдал, ариун цэврийн байгууламжийн зохих дэд бүтэц дутмаг байдлаас болж бохирдсон.

5. Амар мөрөн, Орос/Хятад: Үйлдвэрийн хаягдал, тэр дундаа химийн бодис, хүнд металлын хог хаягдал нь  Амар мөрний бохирдолд хамгийн том нөлөөг үзүүлсэн.

бохир ус

6. Нигер гол, Нигери: Газрын тосны асгаралт, хөдөө аж ахуйн урсац, цэвэршүүлээгүй бохир ус нь Нигер мөрнийг энэ жагсаалтад оруулахад маш том хүчин зүйл болсон.

7. Марилао гол, Филиппин: Хууль бусаар алт олборлох, арьс шир боловсруулах болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж Марилао гол маш их бохирдож, хүнд металлын бохирдлоор дүүрсэн.

8. Пасиг гол, Филиппин: Метро Манилагаар урсдаг Пасиг гол нь ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, түүнчлэн хот суурин газрын эзлэхүүний улмаас маш их бохирдолтой тулгарч байна.

бохир ус

9. Йордан гол, Ойрх Дорнод: Иордан гол нь усан хангамжийн голдирол, хөдөө аж ахуйн бохирдол, цэвэршүүлээгүй бохир ус зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж бохирдсон.

10. Туул гол, Монгол: Туул голыг бохирдуулагч зүйлүүд нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, дутуу цэвэршүүлсэн ус, гуу жалганд хаягдсан гэр ахуйн хог хаягдал нь туул голын хамгийн том үндэс болсон.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Усны бохирдлоос урьдчилан сэргийлэх

  1. Усны бохирдолтой холбоотой хууль дүрмийг ягштал дагаж мөрдөх,сайжруулах, хяналт тавих, асуудал үүссэн тохиолдолд өндөр шаардлага тавих.
  2. Ахуйн хэрэглээний хог хаягдлаа зохих ёсоор нь хогийн саванд хаях.
  3. Булаг, Шандын эхийг бохирдуулахгүй байх.
  4. Тариаланчид аль болон байгалийн гаралтай бордоо ашиглах, химийн болон уул уурхайн
  5. үйлдвэрүүд чанартай, бат бөх, идэлгээ удаан, даацтай усны хавхлага, насос гэх мэт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сонгох ашиглах.

Нийтлэл: