Шалны халаалт гэдэг нь барилгын шалан доор суурилуулсан халаалтын систем бөгөөд байшин доторх орон зайг шалан доороос халааж, өрөөний температурыг бага багаар нэмэгдүүлж, дулаан, тав тухтай орчин бий болгодог халаалтын системийн нэг төрөл юм.
Шалны халаалт гэж юу вэ?
Шалны халаалт гэдэг нь барилгын шалан доор суурилуулсан халаалтын систем бөгөөд байшин доторх орон зайг шалан доороос халааж, өрөөний температурыг бага багаар нэмэгдүүлж, дулаан, тав тухтай орчин бий болгодог халаалтын системийн нэг төрөл юм.
Шалны халаалтын систем нь БНСУ- д өргөнөөр ашиглагддаг бөгөөд одоогоос 4,5 жилийн өмнөөс Монгол улсад нэвтэрч эхэлсэн. Шалны халаалтын системийг дотор нь 2 ангилдаг. Үүнд: Цахилгаан ба Усан шалны халаалт.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Цахилгаан шалны халаалт:
Цахилгаан шалны халаалтын систем нь шалны гадаргуу дор шууд суурилуулсан цахилгаан халаалтын кабель юм. Тухайн цахилгаан кабелийн гадаргуу хэсгийг гал гарахаас сэргийлж, хамгаалалтын нимгэн зуурмагаар давхарга үүсгэж, бүрээс хийсэн байдаг.
Гэвч цахилгаан шалны халаалтын нэг сул тал нь өрөөний агаарыг нэлээд хуурайшуулдаг тул ашиглахдаа өрөөнд савтай ус байрлуулж байх шаардлагатай байдаг.
Усан суурьтай шалны халаалт:
Усан суурьтай шалны халаалтын систем нь шалны доор суурилуулсан хоолойн сүлжээг ашигладаг. Эдгээр хоолойнууд нь бойлер эсвэл дулааны насос гэх мэт төвлөрсөн халаалтын эх үүсвэрт холбогдсон байдаг.
Усан суурьтай шалны халаалтыг энгийн үгээр тайлбарлавал бүтэц нь монгол айл бүрийн гэрийн хананд байрладаг паартай адилхан системээр ажилладаг. Хоолойн сүлжээгээр халуун ус дамжин эргэлдэж, өрөөний температурыг бага багаар халаадаг.
Усан суурьтай шалны халаалтыг ихэвчлэн БНСУ- д ашигладаг бөгөөд цахилгаан шалны халаалтыг бодвол хуурайшилт үүсгэдэггүй ч цаг агаар хэт хүйтэрсэн үед хоолойн ус хөлдөх аюултай байдаг.
Тиймээс хөлдөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд огт унтраалгүйгээр тогтмол температурт хадгалан асаалттай байлгах хэрэгтэй.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Шалны халаалт яаж ажилладаг вэ?
Шалны халаалтын системийг ашиглахад маш амархан, тэнэг хүн ч ойлгох хэмжээнд хийгдсэн байдаг. Үүнд:
Асаах/унтраах
Бид гэрэл асааж унтраадагтай адилхан шалны халаалтад асааж унтраахад зориулсан товчлуур байдаг. Өрөө хэт халсан, эсвэл өрөөний температур хангалттай дулаан болсон үед халаалтын системийг унтрааж болно.
Температур
Шалны халаалтын систем нь +18 – +50 градус хүртэлх дулааны тохиргоотой байдаг тул тохиргоог өөрийнхөө хүссэн температураар нэмж эсвэл хасах боломжтой байдаг.
Мөн шалны халаалтын системд урьдчилан асаах болон унтраах тохиргоо байдаг бөгөөд ажилдаа явахаас өмнө гэртээ ирэх цагаа таалуулан шалаа халаах тохиргоог хийвэл халуун тухтай өрөө таныг угтах болно.
Дулаан хадгалалт
Шалны халаалтын систем нь дулаан хадгалалт маш сайтай тул 12/24 цаг асаах шаардлага байдаггүй. Учир нь халаалтыг 2-3 цаг ажиллуулаад унтраасан тохиолдолд унтрааснаас хойш 3-4 цаг өрөөний дулааныг хадгалж чаддаг.
Шалны халаалт ба цахилгааны төлбөр
Шалны халаалтын систем цахилгааны төлбөрт үзүүлэх нөлөөлөл нь тухайн орон сууц эсвэл байшингийн шалны халаалтын системийн төрөл, талбайн хэмжээ, орон зайн дулаалга, орон нутгийн уур амьсгал, шалны халаалтын системийг хэрхэн ашиглах зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.
Тиймээс статистикийн газрын судалгаанаас харвал тухайн шалны халаалт нь гадаргуу дээр +50” градус хүртэл халдаг бөгөөд 1м2 нь 220ватт цахилгаан зарцуулдаг, 50м2 байшин шалны халаалтын систем ашиглахад сард 160,000₮ орчим цахилгаан зарцуулдаг.
70м2 байшингаас дээш м2 байшинд шалны халаалтыг ашигласан тохиолдолд 380 цахилгаантай байх шаардлагатай байдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Шалны халаалтын системийн давуу талууд
Шалны халаалтын систем нь өрөөний шалан доороос халаадаг тул бөөр нуруунаас дулаанаар төөнөж олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Үүнд:
Цистит, бөөр нуруун өвчин, хоолой өвдөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, шээс задгайрал, хуян, шар ус бөөгнөрөл, гэдэс цанхайх, өтгөн хаталт, судас нарийсалт, булчин чангаралт зэрэг багтдаг.
Ялангуяа нялх, эсвэл мөлхөө хүүхэдтэй айлуудад тун тохиромжтой байдаг. Шалнаас тогтсон температурын дулаан элчээр өрөөг халаадаг тул таны хүүхэд ханиад, томуунаас хол, өвлийг давах болно.
Мөн шалны халаалтын систем нь нойргүйдлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Учир нь: таныг унтаж байхад шалны халаагуур дороос тань тогтмол зөөлөн дулаан элчээр төөнөж, харин өрөөний дээд хэсгээр агаарын температур сэрүүн байхаар хийгдсэнд оршдог.