Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь тухайн салбар болон ашиглаж буй тоног төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байдаг. Тиймээс тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий хэдэн зааварчилгааг танилцуулъя. Үүнд:

тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Гарын авлага

Хамгийн эхэнд ажиллуулах гэж байгаа тоног төхөөрөмжийн гарын авлагыг уншиж танилцах хэрэгтэй. Тухайн гарын авлагыг уншиж танилцсанаар гарч болох аюултай эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж чадна. Мөн тухайн тоног төхөөрөмжийг ашиглах зааварчилгааг сурснаар таны алтан цагийг хэмнэж өгнө.

гарын авлага

Хамгаалалтын хувцас

Тухайн ажлын нөхцөл байдлаас болон салбараас хамаар ч, аюултай тоног, төхөөрөмж ажиллуулах гэж байгаа бол гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, заавал хамгаалалтын(ХАБЭА) хувцас өмсөж хэвших хэрэгтэй. Үүнд: бээлий, хамгаалалтын шил, чихний хамгаалалт, дуулга, амьсгалын аппарат зэрэг хамгаалалтын хэрэгсэл багтана.

хамгаалалтын хувцас

Тоног төхөөрөмжийг шалгах

Ашиглахын өмнө тухайн тоног, төхөөрөмжид гэмтэл, элэгдэл, эвдрэлийн шинж тэмдэг байгаа эсэхийг заавал нүдээр шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд төхөөрөмжийг ашиглалгүй, ахлах ажилтан эсвэл засвар үйлчилгээний ажилтанд мэдэгдээрэй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Хөдөлгөөнт хэсэг

Тоног төхөөрөмж ажиллаж байх үед тухайн тоног төхөөрөмжийн хөдөлж буй эд анги, механизмаас хол байх хэрэгтэй. Эргэдэг эсвэл урсан хөдөлж буй хэсгүүдэд гар, хөл, толгойгоо сунгаж эсвэл ойртуулж болохгүйг анхаараарай. Мөн унжлагатай эсвэл төхөөрөмжид орооцолдох магадлалтай хувцас өмсөж болохгүй.

хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Агааржуулалт

Утаа ялгаруулдаг төхөөрөмжийг ашиглахдаа агааржуулалт сайтай газар байх эсвэл зохих агааржуулалтын системийг ашиглах, мөн аюулгүй ажиллагааны агааржуулах аппарат зүүх зайлшгүй шаардлагатай.

агааржуулалт

Түгжих\таглах журам

Хэрэв бусад ажилчид хялбар асаах боломжтой тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа бол гэнэтийн, санамсаргүй, осол, аваар гарахаас сэргийлж заавал түгжих хаалтын горимыг дагаж мөрдөн тухайн тоног төхөөрөмжөө түгжиж заншаарай.

тоног төхөөрөмж ажиллуулах зааварчилгаа

Цахилгааны аюулгүй байдал

Цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллахдаа зөв газардуулгатай, зөв ​​хүчдэл, гүйдэл ашиглаж байгаа эсэхээ шалгаарай. Гэмтсэн утас, залгуурыг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Галын аюулгүй байдал

Гал, оч үүсгэдэг тоног, төхөөрөмжтэй ажиллахдаа галын аюулаас болгоомжлох хэрэгтэй. Гал гарахаас урьдчилан сэргийлж гал унтраагчийг ойрхон байлгаж хэвших, мөн хэрхэн ашиглахаа мэддэг байх шаардлагатай.

галын аюулаас урьдчилан сэргийлэх

Яаралтай тусламжийн арга хэмжээ

Аваарын гарц, анхны тусламжийн хэрэгслийн байршлыг мэдэж байх, мөн тоног төхөөрөмжийг яаралтай унтраах журмыг мэддэг байх, онцгой байдлын үед тогтоосон протоколыг дагаж мөрдөх шаардлагатай.

тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа


Согтууруулах, Мансууруулах бүтэгдэхүүн

Тоног төхөөрөмжийг ажиллуулах явцад анхаарал сарниулах зүйлээс зайлсхийж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх нь аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Хэрэв та ядарч сульдсан, мансууруулах бодис, согтууруулах ундааны нөлөөнд автсан бол тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

тоног төхөөрөмж ажиллуулах зааварчилгаа


Сургалт

Ажилчдыг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар зохих ёсоор сургах. Зөвхөн тоног төхөөрөмжийг ажиллуулах эрхтэй  ажилчид, мөн сургалтад хамрагдан төгссөн, сертификаттай ажилчид тухайн төхөөрөмжийг ашиглах ёстой.

сургалт

Засвар үйлчилгээ

Тоног төхөөрөмжийг хэвийн нөхцөлд байлгахын тулд үйлдвэрлэгч эсвэл  байгууллагаас өгсөн засвар үйлчилгээний хуваарийг дагаж тухайн цаг хугацаанд нь тогтмол засвар үйлчилгээг хийх хэрэгтэй.

засвар үйлчилгээ

Мэдээлэх

Хэрэв аюулгүй байдлын асуудал, осол, гал гарвал удирдагч эсвэл холбогдох ажилтнуудад нэн даруй мэдэгдэх шаардлагатай.

Нийтлэл: