Газ хэрхэн үйлдвэрлэдэг вэ?: Газ(Байгалийн хий) нь үндсэндээ метан (CH₄), этан, пропан, бутан зэрэг бага хэмжээний нүүрс устөрөгчөөс бүрддэг чулуужсан түлш юм.
Газ хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Газ(Байгалийн хий) нь үндсэндээ метан (CH₄), этан, пропан, бутан зэрэг бага хэмжээний нүүрс устөрөгчөөс бүрддэг чулуужсан түлш юм.
Газ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, халаах, хоол хийх, зарим тээврийн хэрэгслийн түлш, үйлдвэрлэлийн процесст ашиглагддаг, олон талын эрчим хүчний эх үүсвэр юм. Газ үйлдвэрлэх олон төрлийн аргууд байдаг ч үндсэн хэдэн аргуудыг танилцуулъя. Үүнд:
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Олборлолт
Газын(Байгалийн хий) үндсэн түүхий эдийг голчлон газрын гадаргаас доош, гүний усан доороос олборлодог бөгөөд тусгай цооног өрөмдөх замаар газрын гүн рүү нүх үүсгэж тэр нүхээрээ газыг соруулан авдаг.
Найрлага
Газны найрлагад метан нь 70-90 гаруй хувийг эзэлдэг бөгөөд этан, пропан, бутан зэрэг бусад нүүрс устөрөгчийг бага хэмжээгээр агуулдаг. Мөн усны уур, азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн нэгдлүүд зэрэг хольцууд нь газад агуулагддаг боловч боловсруулах явцад ихэвчлэн ялган хаягддаг.
Боловсруулалт
Олборлолтын дараа Газад(Байгалийн хий) агуулагдаж буй хэрэгцээгүй хольцыг ялгахын тулд боловсруулалтад оруулдаг. Энэ процесс нь метаныг бусад бүрэлдэхүүн хэсгүүдээс салгаж, хэрэгцээгүй бодисуудыг зайлуулах үйл явц юм.
Хадгалах
Газыг (байгалийн хий) газар доор шавхагдаж дууссан хийн агуулах, эсвэл тусгайлан зохион бүтээсэн агуулахад хадгалдаг.
Түгээлт
Газыг (байгалийн хий) олборлож, боловсруулж, хадгалсны дараа дамжуулах хоолойн сүлжээгээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд түгээдэг. Орон нутгийн түгээх компаниуд газыг (байгалийн хий) орон сууц, худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбаруудын хэрэглэгчдэд түргэн шуурхай аюулгүй байдлаар хүргэдэг.
Хэрэглээ
Хэрэглээ нь дотроо 4 хуваагддаг бөгөөд үүнд: халаалт, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, аж үйлдвэрийн үйл явц, тээвэрлэлт багтдаг.
1.Халаалт: Газ (байгалийн хий) нь орон сууц, аж ахуйн нэгжийн халаалтад өргөн хэрэглэгддэг бөгөөд дулааныг үр ашигтайгаар үйлдвэрлэдэг цэвэр шатаах, түлшний нэг төрөл юм.
2. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх: Байгалийн хий нь цахилгаан үйлдвэрлэх чухал эх үүсвэр юм. Хийн түлшээр ажилладаг цахилгаан станцууд нь байгалийн хийн шаталтыг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
3. Аж үйлдвэрийн үйл явц: Төрөл бүрийн үйлдвэрүүд байгалийн хийг үйлдвэрлэх, хатаах, халаах зэрэг процессуудад түлш болгон ашигладаг.
4. Тээвэрлэлт: Зарим тээврийн хэрэгсэлд шахсан байгалийн хий (CNG) болон шингэрүүлсэн хий (LNG)-ийг түлш болгон түгээмэл ашигладаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Байгаль орчны анхаарах зүйлс
Газ(байгалийн хий) нь эрчим хүчний нэгж тутамд нүүрсхүчлийн хийг бага ялгаруулдаг тул нүүрс, газрын тостой харьцуулахад илүү цэвэр шатдаг чулуужсан түлш гэж тооцогддог.
Сэргээгдэх байгалийн хий (RNG)
Сэргээгдэх байгалийн хий буюу био хий нь хогийн цэг, бохир ус цэвэрлэх байгууламж эсвэл хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас үүссэн органик хог хаягдлаас ялгарах метаны ялгаруулалтыг олж авах замаар үйлдвэрлэгддэг газ юм.
Байгалийн хий нь бусад чулуужсан түлштэй харьцуулахад элбэг дэлбэг байдгаас гадна, олон талт шинж чанартай, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага байдгаараа дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг.