Эрвээхэй хаалт, хавхлага гэж юу вэ?: Эрвээхэй хаалт, хавхлага гэж нэрлэгддэг (butterfly valve) нь инженерийн салбарт өргөн хэрэглэгддэг төхөөрөмж юм. Энэхүү хавхлага нь төрөл бүрийн шугам, хоолойн шингэн болон хийн урсгалыг удирдахад голчлон ашиглагддаг бүтээгдэхүүн юм.

Эрвээхэй хавхлагын гол онцлог нь дискээр ажилладаг бөгөөд диск нь хавхлагын дундуур эргэлдэж, урсгалыг хаах эсвэл нээх үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Эрвээхэй хавхлага

Эрвээхэй хавхлага нь ихэвчлэн энгийн загвартай байдаг бөгөөд үйлдвэрлэгч брэндээсээ хамааран бат бөх, чанартай, элэгдэл багатай, удаан эдэлгээтэй, зэврэлтэд тэсвэртэй зэрэг шинжүүдийг өөртөө шингээсэн байдаг.

Эрвээхэй хавхлагын үндсэнд нь дараах байдлаар ангилдаг

  • Диск: Энэ нь хавхлагын гол хэсэг бөгөөд шингэний урсгалыг зохицуулах үүрэгтэй. Эргэлтийн төвөгтэй байрлалд оршиж, урсгалыг нээх эсвэл хаахад хялбар болгодог.
  • Хавхлагын эх бие: Үүний бүтцэд диск багтдаг бөгөөд шингэн эсвэл хийн урсгалыг удирдаж байх зориулалттай.
  • Тэнхлэг: Диск эргэх үед тэнхлэг шаардлагатай хүчийг дамжуулах үүрэгтэй байдаг бөгөөд ингэснээр урсгалыг удирдахад тусалдаг.
Эрвээхэй хавхлага

Эрвээхэй хавхлагыг зориулалтаас нь хамаарч зөв сонгон ашиглах нь чухал байдаг бөгөөд шингэний урсгалыг зохицуулж, үр ашигтай ажиллахад тусалдаг. Мөн түүнчлэн, эрвээхэй хавхлагууд нь хэмжээ, материал, болон ажиллагааны нөхцөл байдлаас хамааран олон төрөл байдаг.

Үүнд: PVC, хөнгөн цагаан, ган, дулааны, химийн, өндөр даралтад тэсвэртэй зэрэг төрлүүд багтдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Эрвээхэй хавхлага нь усан үзмийн үйлдвэр, химийн үйлдвэр, түлшний үйлдвэр, усалгааны байгууллага зэрэг олон төрлийн салбарт ашиглагддаг бөгөөд энгийн загвар, бат бөх чанар нь үйлчлүүлэгчдэд тус хавхлагыг хэрэглэхэд хялбар болгодог.

Эрвээхэй хавхлага

Эрвээхэй хавхлагын давуу талууд юу вэ?


Эрвээхэй хавхлага (Butterfly valve) нь ашиглалтаасаа хамаараад олон давуу талуудтай байдаг. Үүнд: Хялбар байрлуулалт ба суурилуулалт, бага зардал, өндөр үр ашиг, бат бөх байдал, хялбархан засвар үйлчилгээ,  өргөн хэрэглээний боломж, хурдан ажиллагаа зэрэг багтдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

 

  • Хялбар байрлуулалт ба суурилуулалт: Эрвээхэй хавхлагын бүтэц нь маш энгийн байдаг тул суурилуулахад хялбар, мөн олон төрлийн системүүдтэй амархан холбогддог.
  • Бага зардал: Эдгээр хавхлагууд нь өөр хавхлагуудтай харьцуулахад хямд үнэтэй байдаг тул үйлдвэрлэх, суурилуулах, ашиглахад зардал багатай байдаг.
Эрвээхэй хавхлага

  • Өндөр үр ашиг: Эрвээхэй хавхлага нь эргэдэг дискийн бүтэцтэй учир шингэний урсгалыг маш үр дүнтэй зохицуулж чаддаг.
  • Бат бөх байдал: Эрвээхэй хавхлагууд нь хөнгөн цагаан, ган, PVC зэрэг материалаар хийгддэг тул химийн шингэн,болон физик, дулааны өөрчлөлтөд тэсвэртэй, бат бөх байдаг.
Эрвээхэй хавхлага

  • Хялбархан засвар үйлчилгээ: Эдгээр хавхлагууд нь маш энгийн загвартай тул засвар үйлчилгээ хийхэд хялбар байдаг. Мөн онцгой нөхцөл байдалд диск гэх мэт бусад хэсгүүдийг тухай бүрд нь сольж, засварлах боломжтой цор ганц хавхлага юм.
  • Өргөн хэрэглээ: Эрвээхэй хавхлагууд нь ус, хий, газ, түлш гэх мэт олон төрлийн шингэн болон хийн урсгалд ашиглагддаг тул үйлдвэрлэлийн бүх салбарт өргөн хэрэглэгддэг төхөөрөмж юм.
  • Хурдан ажиллагаа: Эрвээхэй хавхлагыг хурдан нээж, хаах боломжтой бөгөөд ашиглалтын үед цаг хугацааг маш сайн хэмнэж үр ашигтай ажиллахад тусалдаг.

Нийтлэл: