Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр: Сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн процесс нь сүүг боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанарыг хянан, шалгаж, борлуулалт болон түгээлтийг зохион байгуулж үйлчлүүлэгчдийн гарт аюулгүй сүүн бүтээгдэхүүн хүргэхэд зорьдог байгууламж юм. Үүнд:

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Түүхий эдийн бэлтгэл

Сүүний түүц: Эхлээд, сүүг тухайн үйлдвэртэй албан ёсны гэрээтэй малчид болон фермүүдээс тодорхой заагдсан хэмжээгээр хурааж авдаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Цэвэрлэгээ болон шалгалт: Сүүг үйлдвэрт хүргэгдсэний дараа халдваргүйтгэх, болон гаднын бохирдлоос салгах чиглэлээр шалгалт, цэвэрлэгээний процесст оруулдаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Хадгалалт болон тээвэрлэлт: Бүрэн гүйцэт цэвэрлэгдсэн сүүг дараах дамжлага руу зөөвөрлөхөд зориулсан тусгай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэдэг. Мөн сүүг зөөвөрлөхдөө тэгш хэмийн хөргөлтийн температурт барих нь чухал байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Сүүг боловсруулах

Пастеризац: Энэ дамжлага нь сүүг өндөр температурт богино хугацаагаар халааж, сүүнд агуулагдсан микробуудыг устгаж, сүүний биологийн чанарыг хадгалах зориулалттай процесс юм.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Гомогенизаци: Энэхүү процесс нь сүүнээс ялгаран гарсан цөцгий болон өрмөнцрийг ялган авч үлдэгдлийг нь жижиглэн тарааж, сүүний бүтэц, амтыг сайжруулдаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Сүүн бүтээгдэхүүн гарган авах

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл: Олон шат дамжлага дамжсан сүүг ашиглан эцэст нь тараг, аарц, сүүн чихэр, бяслаг, ааруул, ээзгий, цөцгийн тос, масло, нэрмэл архи, өрөм гэх мэт олон төрлийн биед сайн эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Нэмэлт боловсруулалт: Сүүнд амт, өнгө, бодисын найрлага зэргийг нэмж, шинэ бүтээгдэхүүнүүдийг гарган авах боломжтой байдаг. Үүнд: бялуу, талх, зайрмаг, шоколад гэх мэт сүүний орц найрлагатай олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд багтдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Чанарын хяналт ба стандартууд

Лабораторийн шинжилгээ: Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулж, үйлчлүүлэгчдийн гарт аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд тогтмол лабораторийн шинжилгээ хийгддэг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Стандартууд: Сүү болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесс нь хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг 100% хангаж, тогтоосон дүрэм журмыг мөрдөж, тодорхой стандартад нийцсэн байх ёстой байдаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Борлуулалт болон түгээлт

Маркетинг ба зар сурталчилгаа: Сүүн бүтээгдэхүүний зарим төрлүүд нь тодорхой хадгалалт болон хэрэглэх хугацааны заалттай байдаг тул бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах болон худалдах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Түгээлт: Тус үйлдвэрээс бэлтгэгдэн гарсан бүтээгдэхүүнийг борлуулалтын байгууллагуудад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэдэг.

Эдгээр процессууд нь сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үндсэн төвшин тодорхойлж, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд чиглэдэг.

Нийтлэл: