ХАБЭА төлөвлөгөө нь тухайн байгууллагын ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежменттэй холбоотой бодлого, журам, үйл ажиллагааг тодорхойлсон цогц баримт бичгийн багц юм.

ХАБЭА төлөвлөгөө

ХАБЭА төлөвлөгөө гэж юу вэ?

ХАБЭА (Эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчин) төлөвлөгөө нь тухайн байгууллагын ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежменттэй холбоотой бодлого, журам, үйл ажиллагааг тодорхойлсон цогц баримт бичгийн багц юм.

ХАБЭА төлөвлөгөө

ХАБЭА төлөвлөгөөний зорилго нь тухайн компанийн ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг дагаж мөрдөх явдал юм.

ХАБЭА төлөвлөгөөний дотоод бүтэц

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.


Эрүүл мэндийн менежмент

ХАБЭА төлөвлөгөөний эрүүл мэндийн хэсэгт нь тухайн байгууллагын ажилчдыг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ажлын байрыг дэмжих замаар ажилчдын бие бялдар, оюун санааны эрүүл мэндийн хамгаалах. Үүнд:

Эрүүл мэндийн тогтмол үзлэг, эргономик, стрессийн менежментийн хөтөлбөр зэрэг арга хэмжээ багтдаг.

ХАБЭА төлөвлөгөө


Аюулгүй ажиллагааны журам

Энэ хэсэгт ажлын байрны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх протоколуудыг хэрэгжүүлэх. Үүнд: аюулгүй ажиллагааны сургалт, онцгой байдлын үед авах арга хэмжээний төлөвлөлт, хувийн хамгаалах хэрэгслийг ашиглах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх зэрэг орно.

ХАБЭА төлөвлөгөө

Байгаль орчныг хамгаалах

Байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах. Үүнд: хог хаягдлын менежмент, бохирдлын хяналт, нөөцийн хэмнэлт, нөхөн сэргээлт, тогтвортой үйл ажиллагаа зэрэг багтдаг.

ХАБЭА төлөвлөгөө

Хуульд нийцэх

Байгууллагын үйл ажиллагаа нь орон нутгийн болон олон улсын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.


Сургалт ба мэдлэг олгох

Тухайн байгууллагын ХАБЭА-аар мэргэшсэн эсвэл ХАБЭА-г хариуцсан ахлах ажилтан нь бусад ажилчдадаа ХАБЭА-н бодлого, журам, туршлагыг сургах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажиллах, үүрэг, хариуцлагыг ойлгуулах болон мэдлэгжүүлэх шаардлагатай.

ХАБЭА төлөвлөгөө


Тасралтгүй сайжруулалт

ХАБЭА-н төлөвлөгөөний үр нөлөөг сайжруулахын тулд тухайн цаг үеэ даган, тогтмол сайжруулалт хийж, хурдацтай дасан зохицож, улам илүү туршлагажиж ХАБЭА-ын бодлого, журмыг тогтмол хянаж, шинэчлэх.

ХАБЭА төлөвлөгөө


Ослын менежмент ба тайлагнах

Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны асуудалтай холбоотой ажлын байран дахь ослын талаар цаг тухай бүрд нь мэдээлэх, мөрдөн шалгах журмыг тогтоох, үр дүнг цаашид гарахаас урьдчилан сэргийлэх.

Нийтлэл: