Дулааны шугам сүлжээ буюу төвлөрсөн дулаан хангамж гэдэг нь орон сууц болон аж ахуйн нэгжийн халаалтын хэрэгцээг хангаж, ард иргэдийг тав тухтай, дулаахан байлгахын тулд цахилгаан станцаас холбогдсон, тусгаарлалт бүхий систем юм.
Мөн дулааны шугам сүлжээ нь дулааны цахилгаан станцад тусгай аргаар халаасан ус болон хийг тусгаарлалт бүхий хоолойгоор дамжуулан орон сууц болон аж ахуй нэгжүүд, албан газруудыг халаах хэлбэрээр ажилладаг. Дулааны шугам сүлжээнд хэд хэдэн төрөл байдаг. Үүнд:
Дулаалгатай хоолой
Дулаалгатай хоолойг төвлөрсөн халаалтын системд ихэвчлэн ашигладаг. Энэ нь дулаан алдагдлыг багасгахын тулд хоолойн эргэн тойрон г тусгаарлагч давхаргаар хучиж өгсөн байдаг.
Дулаалгатай хоолой нь дулааны цахилгаан станцаас халуун ус эсвэл уурыг орон сууц, аж ахуйн нэгж, барилга байгууламж руу тээвэрлэж байдаг.
Ган хоолой
Ган хоолой нь бат бөх, чанарлаг, өндөр температурт тэсвэртэй, эвдрэл багатай, эдэлгээ удаан гэдгээрээ алдартай байдаг. Мөн ган хоолойг ихэвчлэн өндөр даралтын уур, дулааны шугам сүлжээ эсвэл халуун усны системд өргөнөөр ашигладаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Зэс хоолой
Зэс хоолойг ихэвчлэн дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, ус халаалт, дулаан дамжуулалтаар ашигладаг. Мөн зэс хоолойн давуу тал нь зэврэлтэд тэсвэртэй, бат бөх байдаг тул удаан хугацаагаар ашиглахад тохиромжтой байдаг.
Хуванцар хоолой
Хуванцар хоолойны төрөлд полиэтилен (PE) болон полипропилен (PP) хоолойнууд ордог. Эдгээр хоолойнууд нь хөнгөн жинтэй бөгөөд голчлон шалны халаалт эсвэл зэврэлтэд тэсвэртэй газар гэх мэт бага температур, даралтын хэрэглээнд түлхүү ашиглагддаг.
Уян төмөр хоолой
Уян төмөр хоолой нь уян хатан чанартай бөгөөд бат бөх, эвдрэл бага, ашиглахад хялбар гэдгээрээ алдартай байдаг. Мөн өндөр даралтын даацтай тул хэрэглэхэд тохиромжтой байдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Нийлмэл хоолойнууд
Нийлмэл хоолойнууд нь хөнгөн цагаан, хуванцар гэх мэт материалуудыг хослуулан хийгдсэн тул маш олон төрлийн давуу талуудтай байдаг. Үүнд: дулааны тэлэлт, өндөр температур, даралт, зэврэлтэд тэсвэртэй зэрэг давуу талууд багтдаг.