Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийг тодорхой стандартад нийцүүлэхэд зайлшгүй шаардлагатай дагаж мөрдөгдөх  дүрэм юм. Үүнд:

Хүнсний Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм

Hazard Analysis and Critical Control Points

Энэ нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм. Үүнд: хүнсний үйлдвэрлэлд үүсэж болзошгүй аюулыг тодорхойлох, хянаж, шалгах, хяналт тавих журмыг үүсгэх зэрэг багтдаг.

Хүнсний үйлдвэрийн дотоод хяналтын журам

FDA (АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа)

Хүнсний аюулгүй байдлын шинэчлэлийн тухай хууль (FSMA): АНУ-д батлагдсан энэхүү хууль нь хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг хууль юм. Үүнд:

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм

Урьдчилан сэргийлэх хяналт, бүтээгдэхүүний аюулгүй байдал, Гадаадын ханган нийлүүлэгчийн баталгаажуулалтын хөтөлбөр (FSVP) зэрэг зохицуулалт багтдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Codex Alimentarius Комисс

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хамтарсан, энэхүү олон улсын байгууллага нь шударга худалдаа, хэрэглэгчийн эрх, болон эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүнсний стандарт, заавар, гарын авлагыг боловсруулдаг байгууллага юм.

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм

ISO 22000 стандарт

ISO 22000 стандарт нь хүнсний үйлдвэрлэлтэй холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын хүрээнд хүнсний аюулгүй байдал, болон эрүүл ахуйд тухайн бүтээгдэхүүн нийцэж байгаа эсэх дээр үнэлгээ өгч стандартчилдаг тогтолцоо юм.

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажилгааны дүрэм

Хүнсний харшил үүсгэгчийн шошго

Олон улс, орнуудад харшилтай хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүтээгдэхүүний орц найрлагад  хүнсний харшил үүсгэгч байгаа эсэхийг хянан шалгаж, шошголох шаардлагатай байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Тухайн шошго дээр харшил үүсгэх магадлалтай хүнсний орц найрлага байгаа эсэхийг бичиж тэмдэглэсэн байдаг.

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм

Үйлдвэрийн туршлага (GMP)

Үйлдвэрийн туршлага гэдэг нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд нөлөөлж болох үйлдвэрлэл, туршилтыг тодорхойлсон удирдамжийг хэлдэг. GMP-ийг дагаж мөрдөх нь үйлчлүүлэгчдэд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг.

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм

Ариун цэвэр(SPS)

(SPS) гэдэг нь худалдаалж буй бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангах, хортон шавж болон халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас (ДХБ) тогтоосон олон улсын стандартууд юм.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Буцаах систем

Буцаах систем гэдэг нь дүрэм, журмын дагуу хүнсний бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг хянан, шалгаж, асуудал үүссэн тохиолдолд, нэн даруй буцаах болон эргүүлэн татах шаардлагатай байдаг.

Хүнсний үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм


Хүнсний үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид өөрсдийн бүс нутаг, бүтээгдэхүүний төрөлд хамаарах тусгай журмын талаар мэдээлэлтэй байх нь маш чухал юм. Эдгээр дүрмийг дагаж мөрдөх нь олон нийтийн аюулгүй байдлыг хангахаас гадна хэрэглэгчдийн итгэлийг хадгалах, олон улсын худалдааг хөнгөвчлөхөд тусалдаг.

Нийтлэл: