Цахилгаан хавхлагын онцлог шинж: цахилгаан хавхлага нь шингэний урсгалыг хянахын тулд цахилгаан идэвхжүүлэгчээр ажилладаг хавхлагын нэг төрөл юм.
Цахилгаан хавхлагын онцлог шинж
Цахилгаан хавхлага нь шингэний урсгалыг хянахын тулд цахилгаан идэвхжүүлэгчээр ажилладаг хавхлагын нэг төрөл юм.
Мөн цахилгаан хавхлагууд нь үйлдвэрийн автоматжуулалтаас эхлээд гэрийн халаалтын систем хүртэл төрөл бүрийн хэрэглээнд өргөн хэрэглэгддэг. Цахилгаан хавхлагуудын онцлог шинжээс дурдвал. Үүнд:
Хөдөлгөөний төрөл
Цахилгаан хавхлагууд нь орчны урсгалыг (шингэн, хий) хянахын тулд ихэвчлэн эргэдэг эсвэл шугаман хөдөлгөөнийг ашигладаг. Бөмбөг хавхлага шиг эргэдэг хавхлагууд нь эргэдэг хөдөлгөөнийг ашигладаг бол хаалга хавхлага гэх мэт шугаман хавхлагууд нь шулуун шугаман хэлбэрээр хөдөлдөг.
Хөдөлгүүрийн хэв шинж
Цахилгаан хавхлагыг алсаас удирдах боломжтой байдаг. Мөн цахилгаан мотороор ажиллуулдаг тул хавхлагыг нээх, хаах үйл явцыг нарийн хянах боломжтой байдаг. Хавхлагын мотор нь ихэвчлэн хөдөлгүүрийн эргэлтийн хөдөлгөөнийг ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эрчим хүчний эх үүсвэр
Цахилгаан хавхлагууд нь цахилгаанаар ажилладаг тул цахилгаан хангамжийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Энэ хэв шинж нь, хий эсвэл шингэний даралтыг ажиллуулахад ашигладаг, хийн эсвэл гидравлик хавхлагуудаас ялгарах онцлог болдог.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Байршил илрүүлэгч
Цахилгаан хавхлагууд нь бусад хавхлагын төрлүүдээсээ ялгарах давуу тал нь байршил илрүүлэгчтэй байдаг. Энэ хэв шинж нь нарийн хяналт шаардах, болон хавхлагын байршил чухал байх үед үүргээ гүйцэтгэдэг.
Ашиглалтын хурд
Цахилгаан хавхлагын бусад төрлүүдээсээ ялгарах өөр нэг хэв шинж нь, хавхлагыг нээх, хаах үед хурдыг хянах боломжтой байдал юм. Энэ хэв шинж нь, урсгалыг хурдан эсвэл аажмаар гэх мэт өөрчлөн удирдах боломжтой бөгөөд ийм хэв шинж шаардлагатай программуудад чухал ач тустай байдаг.
Бат бөх чанар ба хэмнэлт
Цахилгаан хавхлагууд нь бусад төрлийн хавхлагуудтай харьцуулахад хөдөлгөөнт эд ангиудын хэмжээ багатай тул удаан эдэлгээтэй, засвар үйлчилгээ бага шаарддаг гэдгээрээ алдартай байдаг. Мөн эвдрэл бага, бат бөх чанартай байдаг тул ашиглаж байх үед явган зардал огт гардаггүй.
Цахилгаан хавхлагын эдгээр шинж чанарууд нь жижиг хэмжээний гэрийн системээс эхлээд үйлдвэрлэлийн томоохон процессуудад өргөн хүрээний хэрэглээнд ашиглагдах боломжтой болгодог.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Цахилгаан хавхлагын давуу талууд
Нарийвчилсан хяналт
Цахилгаан хавхлагууд нь урсгалын хурд, даралт, чиглэлийг маш сайн, нарийвчлалтайгаар хянаж чаддаг бөгөөд нарийн тохируулга хийх, ажлын үйл явцын үнэн зөв хянах зэрэг нь цахилгаан хавхлагын бусдаас ялгарах давуу тал болдог.
Алсын удирдлага
Эдгээр хавхлагуудыг алсаас удирдах боломжтой тул аюултай эсвэл хүрэхэд хэцүү орчинд ашиглахад тохиромжтой байдаг. Энэхүү алсын зайнаас ажиллах чадвар нь ашиглалтын аюулгүй байдал, тав тухыг нэмэгдүүлдэг.
Эрчим хүчний хэмнэлт
Цахилгаан хавхлагууд нь пневматик эсвэл гидравлик системтэй харьцуулахад илүү хэмнэлттэй байдаг бөгөөд зөвхөн байрлалаа солих үед л эрчим хүч зарцуулдаг. Энэ нь үйл ажиллагааны зардлыг бууруулдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Хэрэглээ
Цахилгаан хавхлагыг ус цэвэрлэх байгууламжаас эхлээд химийн боловсруулалт, HVAC систем гэх мэт өргөн хүрээний хэрэглээнд ашиглах боломжтой байдаг нь маш том давуу тал болдог. Мөн хий, шингэн, зуурмаг зэрэг янз бүрийн хэрэглээнд гайхалтай сайн тохирдог.
Автоматжуулалт
Цахилгаан хавхлагууд нь орчин үеийн автоматжуулалт, хяналтын системтэй амархан нэгтгэгдэж, процессыг илүү сайн хянах, автоматжуулах боломжтой байдаг.
Байгальд ээлтэй
Цахилгаан хавхлага нь гидравлик шингэн эсвэл шахсан агаар шаарддаггүй тул байгаль орчинд ээлтэй гэж үздэг. Мөн шингэн алдалт эсвэл утаа ялгаруулдаггүй тул хэрэглэхэд эвтэйхэн, хялбар байдаг.