Хавхлага гэж юу вэ?

Хаалт, хавхлага гэж юу вэ?

“Хавхлага гэж юу вэ?” Хавхлага гэдэг нь дамжуулах хоолой, суваг эсвэл түүнтэй төстэй гарцаар дамжин өнгөрөх шингэн, хий, хорт хийн урсгалыг хааж, нээхээс гадна хурд, эзлэхүүн, даралт, чиглэлийг өөрчилж удирддаг бүтээгдэхүүн юм.

бөмбөлөг хавхлага

Хавхлагуудыг тасралтгүй ажиллуулах шаардлагатай нөхцөлд хамгийн тохиромжтой хавхлага бол хяналтын хавхлагууд(control valve) юм. Мөн хавхлагуудыг үе үе ажиллуулах байдлаар ашиглаж болно. Ийм нөхцөлд тусгаарлах, зогсоох хавхлагууд (isolation, shut- off valve) илүү тохиромжтой байдаг. Мөн цөөн тохиолдолд аюулгүйн хавхлагуудаар (safety valve) орлуулж болдог.

бөмбөлөг хавхлага

Бөмбөлөг хаалт

Бөмбөлөг хаалт нь шугам хоолой дахь шингэнийг хянахын тулд төв хэсэгтээ хөндий бөмбөлгийг байрлуулсан байдаг. Тухайн бөмбөлөг нь хамгийн ихдээ 90 градусын өнцөг ашиглан байрладаг. Бөмбөлөг хаалт нь удаан эдэлгээтэй, олон давтамжтай хааж нээхэд эвдрэл бага, урт хугацаагаар ашиглаагүй байсан ч хэвийн найдвартай ажилладаг нь бусад хаалтуудаас илүү давуу талтай юм.

бөмбөлөг хавхлага

Мөн ажиллагаа хялбар, засвар үйлчилгээ авах байдал, дизайн, их биеийн материалуудаас шалтгаалж 1000 Бар даралт, 400 градус Цельс хүртэлх температурыг дэмжиж энгийн ахуйн хэрэглээнээс хүнд үйлдвэрлэлийн салбарт ашиглах хүртэл нөхцөлийг бүрдүүлдэг юм.

Бөмбөлөг хаалтын сул тал нь автомат тохируулгатай болгоход төвөгтэй, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй тул сэлбэгийг солиход илүү хялбар байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Эрвээхэй хаалт

Ажиллах зарчим нь бөмбөлөг хаалттай ижил 90 градусын өнцгөөр  голын диск хөдөлдөг. Бусад хаалтуудаас давуу тал нь  бүтцийн хувьд нимгэн, хөнгөн, үйлдвэрлэх өртөг нь хямд байдаг.

эрвээхэй хавхлага

Олон төрлийн эрвээхэй хаалтууд байдаг ба тус бүр нь өөр өөр нөхцөл, даралтад, ажлын биед зориулагдсан байдаг. Шулуун гол төмрийн тусламжтай дискийг эргүүлж хаалтыг нээж хаах нь хугацаа хэмнэдэг давуу талтай.

Энэ нь гаднаас үйлчилж буй хүчийг шууд дамжуулдаг гэсэн үг. Мөн тус хаалтыг алсаас удирдах боломжтой бөгөөд актуаторыг суулгаж өгч болдог.

эрвээхэй хавхлага

Задвичка хаалт, хутган хаалт

Хүнд үйлдвэрлэлийн салбарт нийтлэг ашиглагддаг хаалтын төрөл юм. Нягт зузаан дисктэй тул өндөр даралтыг тэсвэрлэж шугам хоолой дахь ажлын биеийг нээх болон хаадаг.

Хоёр чиглэлтэй, даралтыг бүрэн нээж даралтын уналт байхгүй, хаалтын хавхлага аажмаар нээж хаагддаг бөгөөд энэ нь системд үзүүлэх даралтын нөлөөг бууруулж гэмтэл учруулахаас сэргийлдэг.

задвичка

Том жижиг хэмжээнээс үл хамаарч хуучин хаалтад өнгөлгөө хийх, цэвэрлэхэд ерөнхийдөө хэцүү. Нээлттэй байх үед  даралтын улмаас чичиргээнд өртөмтгий байдаг. Алсын удирдлагатай автоматжуулахад хүндрэлтэй байдаг нь сул тал болдог.

Үл буцах хаалт

Үл буцах хаалт нь буцах урсгалаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хүссэн чиглэлд шингэний урсгал нь хаалтыг нээдэг бол буцах урсгал нь хавхлагыг хаадаг.

үл буцах хаалт

Давуу тал:

  1. Буцах урсгалаас сэргийлнэ.
  2. Даралтыг тогтвортой барьдаг.
  3. Нөөц системд суурилуулдаг.

Сул тал:      

  1. Бүтэн эргэлттэй системд тохиромжгүй
  2. Хаалтын диск нь гэмтэл, хэт элэгдэлд өртөмтгий
  3. Зарим төрлийн загваруудад засвар хийгдэх боломжгүй

Хавчих хаалт

Хавчих хаалтын нэршлийг хаалтын гол нь резин бөгөөд гараар дээрээс нь хавчиж даралт, шугам дахь ажлын биеийг  хааж нээдгээс үүссэн. Энэхүү хаалтыг голчлон шороо, чулуу, лагтай ажлын биеийг зөөвөрлөх шугам хоолойд ашигладаг.

хавчих хаалт

Бусад төмөр голтой хаалтыг бодвол элэгдэлд тэсвэртэй нь давуу тал боловч зөвхөн хязгаарлагдмал нөхцөлд ашигладаг нь сул талтай. Тус хаалтад засвар хийхэд маш хялбар бөгөөд ажлын биетэй харьцаж элэгдэлд орсон резин голыг солиход болдог.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Актуатор

Актуатор нь цахилгаан, пневматик болон гидравлик энергийг механик хүч болгон хувиргаж төхөөрөмжийг хөдөлгөөн хийхэд тусалдаг машины  механизмын иж бүрдэл юм.

  1. Цахилгаан
  2. Пневматик
  3. Гидравлик

Актуаторыг ашигласнаар хүний гар байнга хүрэх боломжгүй олон янз байдлын орчин нөхцөлд суурилагдсан хаалт, хавхлагыг хяналтын удирдлагын өрөөнөөс хурдан шуурхай удирдахаас гадна дараах давуу талтай. Үүнд:

актуатор

  1. Байрлалыг маш нарийн заана
  2. Шугам хоолойн хагарлын аль ч цэгт зогсоох чадвартай
  3. Ашиглалтын зардал бага
  4. Ямар нэгэн нэмэлт мэдрэгч шаардлагагүй
  5. Тухайн процесс бүрд тохируулах боломжтой
  6. Хурдаас үл хамаарч ажиллана

Дээрх давуу талтайгаас гадна хэд хэдэн сул тал бий. Үүнд:

  1. Маш төвөгтэй нарийн технологи
  2. Тэсрэлтээс тэр бүр хамгаалдаггүй, нэмэлтээр өндөр өртгөөр хийгдэх боломжтой
  3. Чичиргээнд мэдрэмтгий

Сальник

Сальник жийргэвчийг шингэнийг гадагш алдахаас сэргийлэх, металл эд ангиудын хоорондын үрэлтийг багасгаж ашиглалтыг уртасгах, үргүй зардлыг бууруулах боломжтой сэлбэг юм. Бидний оруулж ирдэг болон дэлхийд нийтлэг ашиглагддаг сальник нь ГРАФИТ болон PTFE юм.

сальник

  1. Графит сальник нь бал чулууны орцтой энэ нь нүүрстөрөгчийн байгалийн хэлбэр юм.
  2. PTFE сальникийг анхдагч материалыг химийн аргаар өөрчлөн гаргаж авсан синтетик материал юм.

Сальникуудын ажиллах орчин, үзүүлэх нөлөө, даралт даах чадвар зэргүүдээрээ төдийлөн ялгаатай биш байдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Графит сальникийг ихэвчлэн хурдан эргэлттэй насос “10.16 м/с”, өндөр даралтыг хаалт “насос 14 бар, хаалтад 83 бар”, актуаторуудад “-240-с +316” ашигладаг бол PTFE “Политетрафторэтилен” синтетик материал тул цахилгаан дамжуулалт үүсгэдэггүй.

Тиймээс цахилгаан мотор, уурын турбин, холигчуудад нийтлэг ашигладаг.

Нийтлэл: