Дэлхийн хамгийн том 12 уурхай-г тодорхойлохдоо, олборлолтын хэмжээ, газар зүйн байршил, түүхий эдийн төрөл (алт, зэс, нүүрс) гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзах ёстой байдаг бөгөөд үүнд: дэлхийн хэд хэдэн тив болон бүс нутагт байрлах олон томоохон уурхайнууд багтдаг.
Дэлхийн хамгийн том 12 уурхайны жагсаалтууд:
Дэлхийн хамгийн том 12 уурхайг тодорхойлохдоо, олборлолтын хэмжээ, газар зүйн байршил, түүхий эдийн төрөл (алт, зэс, нүүрс) гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзах ёстой байдаг бөгөөд үүнд: дэлхийн хэд хэдэн тив болон бүс нутагт байрлах олон томоохон уурхайнууд багтдаг.
1.Onslow Mine, West Pilbara, Western Australia:
Энэ төмрийн хүдэр олборлогч уурхай нь жилд 36.5 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 30 жилийн турш, урт хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
2.Mesabi Metallics Mine, US:
Миннесота мужид байрлах энэ төмрийн хүдэр олборлогч уурхай нь жилд 23.6 сая тонн төмрийн хүдэр олборлох чадалтай.
3.Greenstone Mine, Canada:
Онтарио мужид байрлах алт олборлогч энэхүү уурхай нь жилд 400,000 унц алт үйлдвэрлэх бүрэн чадалтай учир дэлхийн хамгийн том уурхайн жагсаалтад багтсан.
4.Côté Gold Mine, Canada:
Энэхүү алтны уурхай нь жилд 24.51 сая тонн алтны хүдэр олборлох чадалтай бөгөөд нийт 7.28 сая унц алтыг агуулж байдгаараа дэлхийд нэрээ дурсгаж чадсан юм.
5.Toromocho Expansion Mine, Peru:
Энэ уурхай нь жилд 15.5 сая тонн зэс, молибден болон мөнгөн ус олборлох хүчин чадалтай юм.
6.Jimblebar Expansion Mine, Australia:
Энэ уурхай нь жилд 20 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай учир энэхүү жагсаалтад багтжээ.
7.Garzweiler Mine, Germany:
Энэ уурхай нь Герман улсын хамгийн том уурхай бөгөөд жилд ойролцоогоор 35 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай тул энэхүү жагсаалтад багтдаг.
8.Chuquicamata, Chile:
Энэ уурхай нь жилд дунджаар 140,000 тонн металл олборлодог бөгөөд дэлхийн хамгийн том нээлттэй хүдэр олборлогч уурхай хэмээн нэрлэгддэг.
9.Grasberg Mine, Indonesia:
Энэ уурхай нь дэлхийн хамгийн том алтны уурхайн жагсаалтад багтдаг бөгөөд хоёр дахь том зэсийн уурхай юм. Жилд 1.06 сая унц алт болон 1.11 тэрбум фунт зэс үйлдвэрлэдэг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
10.Kiruna Mine, Sweden:
Энэхүү уурхай нь дэлхийн хамгийн том газрын доорх(гүний уурхай) төмрийн хүдэр олборлогч уурхай бөгөөд жилд 26.9 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэдэг.
11.Mirny Mine, Siberia:
Энэ уурхай нь дэлхийн хамгийн том нээлттэй олборлогч, алмазын уурхай бөгөөд 1.5 км өргөн, 0.5 км гүн хэмжээтэй гүний уурхай юм. Энэ уурхай нь жил бүр 1000,000 тонн орчим алмазын олборлолт хийдэг.
12.El Teniente Mine, Chile:
Дэлхийн хамгийн том газрын доорх(гүний уурхай) зэс олборлогч уурхай бөгөөд жилд 400,000 метрик тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Эдгээр уурхайнууд нь төрөл бүрийн эрдэс баялаг, ашигт малтмал олборлодог бөгөөд дэлхийн хамгийн томд тооцогдох хүчин чадал, технологийн давуу тал, байгаль орчны удирдлага зэрэг олон хүчин зүйлээрээ онцлогтой юм.
Эдгээр уурхайгаас олборлосон ашигт малтмал нь дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.