Хавхлагуудын үндсэн төрлүүдийн үүрэг зориулалт: Бүх төрлийн хавхлагууд нь усны урсгалыг зохицуулах, удирдах болон нээж, хаахад ашиглагддаг техникийн бүтээгдэхүүн бөгөөд тэдгээрийн үндсэн зорилго нь усны урсгалыг хянах, усны даралтыг зохицуулах, усны алдагдал болон бохир усны хор уршгийг бууруулахад оршдог.
Гэсэн хэдий ч хавхлагуудын төрлүүд нь үүрэг, зориулалт, ажиллагаа зэргээс хамааран дотроо ялгаатай байдаг. Үүнд:
Хаалга хавхлага (Gate Valve)
- Зориулалт: Энэ төрлийн хавхлага нь усны урсгалыг бүрэн хаах болон нээхэд ашиглагддаг бөгөөд энэ төрөл нь урсгалыг маш сайн хаадаг боловч урсгалыг нарийвчлан зохицуулахад тохиромжгүй байдаг.
- Хэрэглээ: Хаалга хавхлага нь ихэвчлэн ус хангамж, дулааны систем, газрын тосны үйлдвэрлэл зэрэг салбаруудад өргөнөөр хэрэглэгддэг.
Бөмбөг Хавхлага (Ball Valve)
- Зориулалт: Хавхлагын энэ төрөл нь шингэний урсгалыг бүрэн хаах болон нээхэд маш үр дүнтэй байдаг бөгөөд тус хавхлагын их биеийн голд байрлах бөөрөнхий хэлбэртэй эд анги нь шингэний алдагдлаас бүрэн хамгаалдаг.
- Хэрэглээ: Бөмбөг хавхлага нь ус хангамж, газны үйлдвэрлэл, уул уурхай зэрэг шингэн болон хийн системтэй бүх салбаруудад тун тохиромжтойгоос гадна хурдан бөгөөд хялбар ажиллагааг шаарддаг үйлдвэрлэлүүдийн хэрэгцээ шаардлагад нийцдэг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Эрвээхэй хавхлага (Butterfly Valve)
- Зориулалт: Эрвээхэй хавхлага нь их биедээ дисктэй байдаг бөгөөд тус дискээ ашиглан шингэний урсгалыг хялбар, хурдан хугацаанд зохицуулж чаддаг. Мөн эрвээхэй хавхлагын давуу тал нь маш бага зай эзэлдгээс гадна урсгалыг хялбархан зохицуулах боломжтой байдаг.
- Хэрэглээ: Эрвээхэй хавхлагыг их хэмжээний усны урсгал зохицуулах үйлдвэрүүд, агааржуулалт болон хөргөлтийн үйлдвэрлэл, мөн химийн үйлдвэрлэлүүдэд голчлон ашигладаг.
Бөмбөрцөг хавхлага (Globe Valve)
- Зориулалт: Бөмбөрцөг хавхлага нь усны урсгалыг нарийвчлан зохицуулахад түлхүү ашиглагддаг бөгөөд усны урсгалын хэмжээг маш сайн зохицуулж чаддаг.
- Хэрэглээ: Бөмбөрцөг хавхлага нь лаборатори, дулааны систем, хийн системд өргөн хэрэглэгддэг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Шалгах хавхлага (Check Valve)
- Зориулалт: Шалгах хавхлага нь шингэний урсгалыг зөвхөн нэг чиглэлд зохицуулан хянадаг бөгөөд шингэний урсгал буцах, алдагдах зэргээс сэргийлдэг.
- Хэрэглээ: Тус хавхлага нь усан хангамжийн систем, насосын станцууд, дулааны системд хамгаалалтын зориулалтаар ихэвчлэн ашиглагддаг.
Диафрагмын Хавхлага (Diaphragm Valve)
- Зориулалт: Диафрагмын хавхлага нь шингэний урсгалыг механик диафрагмаар зохицуулдаг бөгөөд усны урсгалыг хаах болон нээхэд түлхүү ашиглагддаг.
- Хэрэглээ: Тус хавхлага нь ихэвчлэн бохир ус цэвэрлэх байгууламж, химийн бодис шалгах үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад өргөнөөр хэрэглэгддэг.