Уран олборлолт гэдэг нь цөмийн цахилгаан станц эсвэл цэргийн зориулалтаар ашиглах зорилгоор газрын гүнээс ураны хүдрийг олборлох үйл явц юм.
Уран бол цацраг идэвхт шинж чанартай байгалийн элемент бөгөөд цөмийн реакторуудын гол түлш юм. Уран олборлох үндсэн алхмуудыг дурдвал. Үүнд:
Хайгуул
Олборлолт эхлэхээс өмнө ураны ордыг илрүүлэхийн тулд геологийн судалгааг өргөн хүрээнд явуулж, хайгуул хийдэг. Эдгээр судалгаанд агаарын судалгаа, газрын геофизикийн судалгаа, өрөмдлөг зэрэг багтдаг.
Өрөмдлөг
Боломжит ордыг тогтоосны дараа үндсэн дээжийг цуглуулахын тулд тухайн газарт өрөмдөж нүх гаргадаг. Дараа нь нүхнээс гарган авсан дээжийг шинжилж ураны агууламж, хүдрийн чанарыг тодорхойлдог.
Олборлолт
Ордын гүн болон хүдрийн найрлага зэрэг хүчин зүйлээс хамааран ураны хүдэр олборлох үндсэн хоёр арга байдаг. Үүнд: ил болон далд уурхай багтдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
1.Ил уурхайн олборлолт: Энэ аргыг ураны хүдэр газрын гадаргад ойрхон байгаа тохиолдолд хэрэглэдэг. Ураны хүдрийг ил гаргахын тулд их хэмжээний даацыг (хөрс, чулуулаг) зайлуулдаг. Дараа нь ураны хүдрийг олборлож, цаашдын боловсруулалтад оруулдаг.
2.Далд уурхайн олборлолт: Ордын гүнд ураны хүдэр байгаа тохиолдолд далд уурхайг ашигладаг. Далд уурхай нь ураны хүдэрт хүрэх тусгай хонгил барих шаардлага гардаг бөгөөд энэ нь ил уурхайтай харьцуулахад илүү ажиллагаа шаардагдахаас гадна өртөг өндөр байдаг.
Тээрэмдэх
Олборлосон ураны хүдрээ буталж, дараа нь тээрэмд боловсруулж уран болон хүдрийг ангилалд оруулахад бэлэн болгодог. Энэ процесс нь ураныг хүдрээс химийн шингэн ашиглан салган ангилдаг.
Хөрвүүлэлт
Ураныг цаашид боловсруулахад тохиромжтой хэлбэрт шилжүүлж, ихэвчлэн баяжуулах зорилгоор ураны гексафторид (UF6) болгон хувиргадаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Баяжилт
Байгалд аюул багатай уран нь, уран-238 бөгөөд ураныг цөмийн реакторуудад ашиглахын тулд уран-235 болгон баяжуулах шаардлагатай байдаг. Энэ алхам нь цөмийн түлш үйлдвэрлэхэд маш чухал процесс юм.
Эрчим хүч үйлдвэрлэх
Цөмийн түлш болсон уран-235 нь цөмийн реакторуудад орон урвалд орж, задрал явагдсанаар нэлээд их хэмжээний цахилгаан эрчим хүчийг ялгаруулан үйлдвэрлэдэг.
Уран бидэнд ашигтай юу?
Уран нь атомын цахилгаан станцуудад түлш болон, биднийг цахилгаанаар хангахад маш том чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач тустай байдаг.
Эмнэлгийн хэрэглээ
Уранаас гаргаж авсан цацраг идэвхт изотопууд нь хорт хавдрын эмчилгээ, оношилгооны дүрслэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг ариутгах зэрэг олон төрлийн анагаах ухаанд хэрэглэгддэг.
Сансрын судалгаа
Ураныг сансрын судалгаанд эрчим хүчний эх үүсвэр болгон ашигласаар ирсэн бөгөөд уранаар ажилладаг радиоизотопын дулаан цахилгаан үүсгүүрийг (RTGs), нарны эрчим хүчийг ашиглах боломжгүй тохиолдолд, сансрын хөлөгт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг.
Судалгаа ба үйлдвэрлэл
Уран ба түүний изотопууд нь судалгаа, металлурги, тодорхой хайлш үйлдвэрлэх зэрэг төрөл бүрийн салбарт хэрэглэх боломжтой.