Газрын тос гэж юу вэ?: Газрын гүнд байдаг байгалийн түүхий тосыг ихэвчлэн “газрын тос” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дэлхий дээрх чулуужсан түлш юм.
Газрын тос гэж юу вэ?
Газрын гүнд байдаг байгалийн түүхий тосыг ихэвчлэн “газрын тос” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дэлхий дээрх чулуужсан түлш юм. Мөн газрын тос нь устөрөгч болон нүүрстөрөгчийн атомуудаас бүрдэх органик нэгдлүүд болох нүүрс устөрөгчийн цогц хольц юм.
Газрын тос болох түүхий нефтийн үндсэн шинж чанаруудаас дурдвал. Үүнд:
Найрлага
Түүхий газрын тос нь янз бүрийн молекул жинтэй, бүтэцтэй олон төрлийн нүүрс устөрөгчөөс бүрддэг бөгөөд үүнд: хүхэр, азот, хүчилтөрөгч, металл зэрэг хольцууд багтдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Өнгө ба зуурамтгай чанар
Түүхий газрын тосны өнгө нь хар өнгөнөөс хүрэн өнгө хүртэл хэд хэдэн төрөл байдаг бөгөөд зуурмаг эсвэл шингэн хэлбэр нь түүхий газрын тосны төрлөөс хамаарч өөр өөр байдаг.
Байршил
Түүхий газрын тос нь газрын гүний усны ойролцоогоор олдох магадлал өндөр байхын зэрэгцээ дэлхийн гадаргын гүнд сүвэрхэг чулуулгийн тогтцод хадгалагдаж байдаг.
Тийнхүү газрын тосын орд газрууд нь ихэвчлэн далайн эрэгт ойлолцоо олддог бөгөөд тухайн газар олборлолт хийхийн тулд тохиромжит цооногийг өрөмдөх шаардлагатай болдог.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Боловсруулах
Өрөмдсөний дараа түүхий газрын тосыг гаргаж аваад боловсруулах үйлдвэрт зөөвөрлөдөг. Боловсруулах үйл явц нь түүхий газрын тос буюу нефтийн бүтцэд байгаа янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрэх зэрэг процессоор ялган ангилах явдал юм.
Үүний үр дүнд бензин, дизель түлш, онгоцны түлш, тос тосолгооны материал, нефтийн химийн түүхий эд зэрэг төрөл бүрийн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарч бидний хэрэглээнд нэвтэрдэг юм.
Хэрэглээ
Түүхий газрын тос нь эрчим хүчний чухал эх үүсвэр бөгөөд өдөр тутмын олон төрлийн бүтээгдэхүүний үндэс болдог.
Газрын тосноос боловсруулсан бүтээгдэхүүнд: автомашин, онгоц, хөлөг онгоцны түлш, халаалт, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн процесс, химийн бодис, хуванцар болон бусад материалын үйлдвэрлэлийн түүхий эд зэрэг салбаруудад ашиглагддаг.
Дэлхийн газрын тосны салбар нь дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүхий нефть нь олон улсын худалдааны гол түүхий эд болдог.