Уран гэж юу вэ?: Уран нь химийн элемент бөгөөд хүнд, мөнгөлөг цагаан өнгөтэй, бага зэрэг цацраг идэвхт металл юм. Уран нь актинидын цуврал элементийн нэг хэсэг бөгөөд байгальд янз бүрийн эрдэс хэлбэрээр оршин тогтнодог.

Уран гэж юу вэ?

Уран гэдэг нь химийн элемент бөгөөд хүнд, мөнгөлөг өнгөтэй, бага зэрэг цацраг идэвхт металл юм. Уран нь актинидын цуврал элементийн нэг хэсэг бөгөөд байгальд янз бүрийн эрдэс хэлбэрээр оршин тогтнодог.

Уран гэж юу вэ?

Ураныг цөмийн реакторын түлш болгон ашиглахын зэрэгцээ цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ч бас ашигладаг. Энэ нь ураны хувьд бусад ашигт малтмалуудаас ялгарах том онцлог нь болдог.

Уран гэж юу вэ?

Байгальд хамгийн их өргөн тархсан ураны изотоп нь “уран-238” боловч, үүнээс аюултай өөр нэг төрөл нь “уран-235” юм.

Уран гэж юу вэ?

Энэ төрөл нь цөмийн хэрэглээнд нэн чухал байр суурь эзэлдгээс гадна, задралын шинж чанартай тул цөмийн зэвсэг үйлдвэрлэх үед задралд орж, их хэмжээний энерги ялгаруулдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Мөн “Уран-235”-ын задрал нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үндэс суурь болдгоороо давуу талтай байдаг бөгөөд цөмийн реакторуудад нэвтрэн урвалд орж  цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг дулааныг их хэмжээгээр үүсгэж чаддаг.

Уран гэж юу вэ?

Гэсэн хэдий ч уран нь цацраг идэвхт шинж чанартай тул хүн төрөлхтний эрүүл мэндэд болон хүрээлэн буй орчинд эрсдэл учруулдаг сөрөг шинж чанартай байдаг.

Уран гэж юу вэ?

Ураныг юунд ашигладаг вэ?

Ураныг ерөнхийд нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, эмнэлгийн хэрэглээ, радиометр, цэргийн болон батлан ​​​​хамгаалах хэрэглээ зэрэгт өргөнөөр ашигладаг. Үүнд:

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх

Уран нь цөмийн реакторын гол түлш болдог бөгөөд түүний элементийн нэг хэсэг болох “уран-235” нь цөмийн задралын урвалд орж цахилгаан үүсгэдэг. Атомын цахилгаан станцууд энэ процессыг ашиглан дэлхийн цахилгаан эрчим хүчний багагүй хэсгийг хангадаг.

Уран гэж юу вэ?

Цөмийн зэвсэг

Уран-235, уран-233-ын нийлэмж нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нэлээд тохиромжтой материал  болдог. Эдгээр нийлэмжүүд нь  цөмийн задралын урвалд орж, цөмд их хэмжээгээр энерги хуримтлуулж хүчтэй дэлбэрэлт үүсгэдэг.

Уран гэж юу вэ?

Эмнэлгийн хэрэглээ

Ураны нэг хэсэг болох “уран-238”-ыг эмнэлгийн туяа эмчилгээнд түлхүү ашигладаг бөгөөд өвчний оношилгоо, хорт хавдрын эмчилгээ зэрэгт ч ашиглах тохиолдол их байдаг.

Уран гэж юу вэ?

Радиометр

Уран-238 нь чулуужсан олдворын насыг тодорхойлоход радиометрийн шинжилгээнд ихэвчлэн ашиглагддаг. Ураны изотопын цацраг идэвхт задрал нь геологи, археологийн дээжийг удаан хугацааны туршид хадгалах тусалдаг чухал багаж болдог.

Уран гэж юу вэ?

Цэргийн болон батлан ​​​​хамгаалах хэрэглээ

Уран баяжуулалтын дайвар бүтээгдэхүүн болох шавхагдсан уран нь нягтрал их, бат бөх хуяг дуулгыг ч нэвтлэх чадвартай байдаг тул ихэвчлэн цэргийн хэрэглээнд ашиглагддаг.

Нийтлэл: