Нүүрс гэж юу вэ?: Нүүрс нь “нүүрсний давхарга” гэж нэрлэгддэг чулуулгийн давхаргаас үүссэн шатамхай хар эсвэл хүрэн хар өнгөтэй чулуулаг юм. Мөн түүнчлэн нүүрс нь ихэвчлэн устөрөгч, хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг элементүүдтэй нүүрстөрөгчийн нэгдэл юм.
Нүүрс гэж юу вэ?
Нүүрс нь “нүүрсний давхарга” гэж нэрлэгддэг чулуулгийн давхаргаас үүссэн шатамхай хар эсвэл хүрэн хар өнгөтэй чулуулаг юм. Мөн түүнчлэн нүүрс нь ихэвчлэн устөрөгч, хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг элементүүдтэй нүүрстөрөгчийн нэгдэл юм.
Нүүрсийг ихэвчлэн аж үйлдвэрт түлш эсвэл түүхий эд болгон ашигладаг. Нүүрсийг шатаах үед эрчим хүч ялгаруулдаг бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон дулаан шаарддаг үйлдвэрлэлийн процесст чухал эх үүсвэр болдог.
Гэвч нүүрсний шаталт нь хүлэмжийн хийг үүсгэдэг бөгөөд үүний улмаас цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол үүсгэх гэх мэт байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг нь харамсалтай.
Нүүрс ашиглалт
Нүүрс нь эрчим хүчний эх үүсвэр болдог тул цахилгаан станц, үйлдвэрүүд, уул уурхай зэрэг нэлээд олон төрлийн салбаруудад түлш эсвэл түүхий эд болгон ашиглагддаг. Үүнд:
Ган үйлдвэрлэл
Гангийн үйлдвэрт нүүрсийг нүүрстөрөгчийн цэвэр хэлбэр болох кокс болгон хувиргадаг. Дараа нь коксыг тэсэлгээний зууханд хийн шатааж, төмрийн хүдрийг хайлуулан боловсруулж ган хийдэг.
Цементийн үйлдвэрлэл
Нүүрсийг цементийн үйлдвэрт эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг. Нүүрсийг зууханд хийж шатааснаар зуух халж, шохойн чулуу, шавар болон бусад материалуудаас боловсруулан авсан цементийн зуурмагийг хатууруулж бүрэн боловсруулагдсан цемент болгодог.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Үйлдвэрийн халаалт ба эрчим хүч
Төрөл бүрийн үйлдвэрүүдэд нүүрсийг шатааж, цахилгаан эрчим хүч гаргах, машин механизмыг тэжээхэд ашигладаг. Мөн төмөрлөгийн үйлдвэрүүдэд металл боловсруулах, хайлуулах зэрэг өндөр температур шаардлагатай байдаг тул нүүрсийг шатааж зуухыг халаах зэрэгт түлхүү ашигладаг.
Дотоодын халаалт
Монгол улсын хувьд бол нүүрсийг дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, орон сууц болон гэр хорооллын айлуудын халаалт, ахуйн хэрэглээнд түлхүү ашигладаг.
Гэр хорооллын айлуудын хувьд эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломжгүй эсвэл илүү үнэтэй үед нүүрсийг түлш болгон ашиглах нь элбэг байдаг.
Нүүрсний давуу талууд
Нүүрс бол дэлхий дээрх хамгийн элбэг олдоцтой байдаг чулуужсан түлшний нэг юм. Дэлхий дахины дийлэнх үйлдвэрүүд нүүрсний тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байдаг. Мөн нүүрс нь маш олон салбаруудын чухал хэрэгцээт түүхий эд болдог. Үүнд:
Эрчим хүчний нягтрал
Нүүрс нь эрчим хүчний хамгийн өндөр нягтралтай түүхий эд юм. Энэ нь харьцангуй бага хэмжээний нүүрснээс ихээхэн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэн гаргаж авах боломжтой нь давуу тал болдог.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
Нүүрсний салбар нь дэлхийн олон орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байдаг. Жишээлбэл: Уул уурхай, тээвэр, эрчим хүч үйлдвэрлэх салбарт ажлын байр бий болгодог.
Дэд бүтэц, технологи
Нүүрс олборлох, тээвэрлэх, ашиглах дэд бүтэц аль хэдийн бий болсон. Нэмж дурдахад нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх технологи сайн хөгжсөн бөгөөд өргөн боломжтой байдаг.
Тогтвортой, найдвартай эх үүсвэр
Нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс ялгаатай нь нүүрсэнд суурилсан эрчим хүч нь цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах боломжтой байдаг.
Олон талт байдал
Нүүрс нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна гангийн үйлдвэрлэл, цементийн үйлдвэрлэл, синтетик түлш, химийн бодисын эх үүсвэр болох чухал ач холбогдолтой.
Хөрөнгө оруулалт бага
Түүхээс харахад нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь сэргээгдэх эрчим хүчний зарим эх үүсвэртэй харьцуулахад бага хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд хамгийн сайн сонголт болдог.