Алт олборлолт- оор тэргүүлэгч орнууд: Аливаа улс орнууд алт олборлолтоор тэргүүлэх үндэс суурь нь геологийн элбэг дэлбэг байдал, уул уурхайн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, төрийн бодлого зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Алт олборлолтоор тэргүүлэгч зарим улс яагаад ийм байр суурьтай байдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Үүнд:

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

 Австрали улс

Австрали улс нь мөн алтны томоохон нөөц баялагтай улсын тоонд багтдаг бөгөөд одоог хүртэл хайгуулын ажил хийгдсээр, шинэ ордуудыг нээсээр байгаа хөдөлмөрч улс юм.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

Тус улс нь уул уурхайн дэвшилтэт технологи ашиглах, алт болон бусад ашигт малтмал  олборлох чиглэлээр уул уурхайн салбарууддаа төрөөс эдийн засгийн тогтвортой бодлог хэрэгжүүлж бүх талаар нь дэмжлэг үзүүлдэг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Орос улс

Бид Орос улсыг цахилгаан болон газ үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч улс орон гэдгээр нь сайн мэддэг. Гэтэл тус улс нь мөн алт олборлолтоор дэлхийд тэргүүлэгч улсаар тодорсон байна.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

Үүний шалтгаан нь Орос улс алтны арвин их нөөц баялагтай өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд үүнд: Сибирь, Алс Дорнод зэрэг бүс нутгууд багтдаг байна. Мөн Уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлого, дэмжлэг нь Орос улсыг алт олборлолтоор манлайлахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

 АНУ

АНУ нь Калифорниа, Невада зэрэг мужуудад томоохон алтны судал нээн илрүүлж, алт олборлож байсан урт түүхтэй улс юм. Мөн уул уурхайн дэвшилтэт технологи, тасралтгүй инновац нь тухайн улсыг алт олборлолтоор дэлхийд тэргүүлэгч цөөхөн хэдэн улсын нэг болгосон байна.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Хятад улс

1.Олон улсын статистик судалгаагаар Хятад улсын газар нутгийн 60 орчим хувийг алтны асар их нөөц баялагтай гэсэн судалгаа гарсан байна.

2.Хятад улс нь уул уурхайн дэд бүтэц, технологи, хайгуулын салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд, үүгээрээ дэлхийд тэргүүлэгч алт олборлогч, цөөхөн хэдэн улс орнуудын нэгэн төлөөлөл болж чадсан юм.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

Мөн Хятадын засгийн газар хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлж, алт олборлох салбарынхаа хүрээг тэлсээр байна.

Канад улс

Канад улсын нутаг дэвсгэр нь алтны арвин нөөцтэй гэдгээрээ уул уурхайн салбарт ихээхэн алдартай бөгөөд үүнд: Онтарио, Квебек зэрэг мужууд нь багтдаг байна. Мөн Канадын нэр хүнд улс төрийн тогтвортой байдал, уул уурхайн ил тод дүрэм журам нь алт олборлолтын салбарт хөрөнгө оруулалтыг соронз мэт татдаг байна.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

Перу улс

Перу улс нь олон тооны бүс нутгууддаа алтны томоохон ордуудтай бөгөөд үүгээрээ уул уурхайн салбарт хүчийг авсан улс юм. Перу улс дахь алт олборлох салбар нь хайгуулын үйл ажиллагаа болон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр хөгжиж байгаа улс юм.

Алт олборлолтоор тэргүүлэгч орнууд

Мөн тухайн улсын уул уурхайг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах засгийн газрын санаачилгууд нь Перу улсын алтны үйлдвэрлэлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байдаг.

Нийтлэл: