Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) гэж юу вэ?: Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь ус, хий, газ гэх мэт шингэний урсгалыг зохицуулах зориулалттай усны хавхлагуудын нэг төрөл юм.
Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь шингэний урсгалыг хялбархан таслан зогсоох, хаах, чадвартай бөгөөд түүний юникаль хутга маягийн хаалт нь тус хавхлагын бусад төрлүүдээс ялгарах онцлог нь болдог.
Бүтэц болон Ажиллах Зарчим
Хаалт (Gate): Хаалтын хэсэг нь хутга хэлбэртэй бөгөөд гангаар хийгдсэн байдаг. Энэ хаалт нь хавхлагын бие дотор хөдөлж, шингэний урсгалыг нээх болон хаадаг.
Их бие (Body): Тус хавхлагын их бие нь урсгалыг дамжуулах суваг болдог.
Тэжээл (Actuator): Хутгатай хаалга хавхлагын нээж, хаах үйлдэл хийхэд тусалдаг механизм юм. Тус тэжээлийн механизм нь дотроо 3 төрлөөр ажилладаг бөгөөд үүнд: Гараар ажиллуулах, цахилгаанаар ажиллуулах, пневматик хөдөлгүүрээр ажиллуулах зэрэг багтдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
Ашиглалтын Салбарууд
Уул уурхай: Хутгатай хаалга хавхлагыг(Knife gate valve) уул уурхайн салбарт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад хэрэглэдэг бөгөөд ялангуяа түүхий эдийг шилжүүлэх, баяжуулах процессуудад голчлон ашигладаг.
Цахилгаан станц: Хутгатай хаалга хавхлагыг(Knife gate valve) цахилгаан станцад нүүрс, биомасс зэрэг түлшний урсгалыг удирдахад ихэвчлэн ашигладаг.
Цэвэр бохир усны систем: Цэвэр болон бохир усны системд хутгатай хаалга хавхлагыг(Knife gate valve) бохир усны боловсруулалт, цэвэр усны түгээлтийн системд түгээмэл ашигладаг.
Химийн үйлдвэрлэл: Химийн үйлдвэрлэлийн салбарт хутгатай хаалга хавхлагыг(Knife gate valve) ихэвчлэн химийн бодисуудыг таслах, холих үйлдвэрлэлийн процессуудад ашигладаг.
Давуу тал
Өндөр үр ашиг: Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь ус, хий, газ зэрэг шингэний урсцыг маш сайн хааж чаддаг бөгөөд бусад хавхлагуудаас хутга хэлбэгийн хаалтаараа ялгардаг.
Өргөн хэрэглээ: Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь энгийн байгууламжаас эхлээд хүнд үйлдвэрлэлийн процесс хүртэл олон төрлийн салбарт ашиглагддаг.
Хялбар засвар үйлчилгээ: Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь хялбар бүтэцтэй байдаг тул засвар үйлчилгээний ажилбар хийхэд маш амархан байдаг.
Сул тал
Хязгаарлагдмал урсгалын даралт: Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь хэт өндөр даралттай урсгалд тохиромжгүй байдаг.
CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC
Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.
(Knife gate valve) нь бусад хаалт, хавхлагуудаас ялгарах онцлог нь юу вэ?
Хутгатай хаалга хавхлага(Knife gate valve) нь бусад төрлийн хавхлагуудаас (valves) хэд хэдэн онцлог шинжээрээ ялгардаг. Үүнд:
1.Төгс Хэлбэртэй Хаалт: Хутгатай хаалга хавхлагын гол онцлог нь түүний хутга мэт хэлбэртэй хаалт нь юм. Тус хаалт нь тодорхой зориулалттай материалыг (түүхий эд, шингэн гэх мэт) хялбархан таслах, хаах, зогсоох чадвартай байдаг.
2. Бүхэл бохирдолтой урсац: Энэ төрлийн хавхлага нь бүхэл, наалдамхай бохирдлоор бохирдсон шингэнүүдийг удирдахад маш тохиромжтой байдаг бөгөөд хутганы хэлбэртэй хаалт нь тус хаягдыг хялбархан тастан жижиглэж чаддаг.
3. Өндөр Урсгалын хянах: Хутгатай хаалга хавхлага нь өндөр даралттай урсгал эсвэл өндөр температуртай урсгалын хянан, зохицуулах чадвартай байдаг.
4. Хялбар Засвар Үйлчилгээ: Тус хавхлага нь маш энгийн бүтэцтэй байдаг тул ажиллах явцын засвар үйлчилгээг хийхэд хялбар байхаас гадна гарын доорх материал ашиглан засвар хийх боломжтой байдаг. Мөн энэ давуу тал нь зардал болон эдийн засагт хэмнэлт үзүүлдэг.
Нийтлэл: