MONVA брэндийн онцлог шинж: MONVA брэнд нь 2005 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод, Бээжингээс 500 орчим кг зайд байрладаг компани юм.

MONVA компанийн товч танилцуулга

MONVA брэнд нь 2005 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод, Бээжингээс 500 орчим кг зайд байрладаг компани юм.

monva

Тухайн компанийн бүтээгдэхүүний төрөлд: шаантган болон бөмбөгөн хаалт, хавхлагууд, тохируулах хавлага, хамгаалалтын хаалт, хавхлага, дохиоллын хаалт, хавхлагууд зэрэг багтдаг.

monva

Мөн MONVA брэндийн хаалт хавхлагуудыг голчлон эрчим хүч, шатахуун, химийн үйлдвэр, уул уурхайн үйлдвэр гэх мэт салбаруудад өргөнөөр ашигладаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Байгуулагдсан цагаасаа хойш тус компани нь бүтээгдэхүүндээ баталгаат чанарыг эрхэмлэж, хууль дүрмийн дагуу, боловсруулалт хийж, цаг үеэ дагасан судалгаа, хөгжүүлэлт хийсээр ирсэн бөгөөд үйлдвэр, үйлчилгээндээ нэлээдгүй анхаардаг компани юм.

monva

MONVA брэнд нь Европ, Америкийн дэвшилтэт технологийг ашиглан өндөр технологийн дагуу чанарлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлж чадсан цөөхөн хэдэн компаниудын нэг бөгөөд ӨМӨЗО-ы механик экспортын гол үйлдвэрлэгч болж чадсан юм.

monva

Тус компани нь өндөр зэрэглэлийн CNC төхөөрөмж, их бие засах төхөөрөмж гэх мэт олон төрлийн автоматжуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Америкийн API стандарт, ЕХ-ны EN стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлдэг итгэмжит компани юм.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

MONVA брэндийн бүтээгдэхүүний онцлог шинж

 MONVA брэнд нь голчлон ган хаалт, хавхлага (Steel valve) болон хамгаалах бөмбөлөг хаалт, хавхлага (Carbon Steel Ball Valve), хянах, шалгах хаалт, хавхлага (Check Valve), хаалга хавхлага (Gate Valve),бөмбөрцөг хаалт, хавхлага( Globe Valve) үйлдвэрлэдэг компани юм.

MONVA

Ган хаалт, хавхлага (Steel valve)

MONVA брэндийн ган хавхлагууд нь бат, бөх чанараараа алдартай бөгөөд өндөр даралт, температурыг хэв гажилт, эвдрэлгүйгээр тэсвэрлэх чадвартай тул үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм.

MONVA

Мөн элэгдэл, зэврэлтэд тэсвэртэй тул ган хавхлагыг химийн боловсруулалт эсвэл эрчим хүч, түлш шатахуун зэрэг идэмхий бодист өртөмхий нөхцөлд ашиглахад тохиромжтой байдаг.

MONVA

Хамгаалах, ган, бөмбөлөг хавхлага (Carbon Steel Ball Valve)

Хамгаалах, ган, бөмбөлөг хавхлага нь бат бөх чанараараа алдартай бөгөөд ган хаалт, хавхлагын адил өндөр даралт, температурт тэсвэртэй байдаг. Мөн зэврэлт, элэгдэлгүй бөгөөд ган хаалт, хавхлагатай харьцуулахад илүү хямд байдаг.

MONVA

Хамгаалах, ган, бөмбөлөг хавхлагыг өргөн хүрээний хэрэглээнд ашиглахад тохиромжтой байдаг бөгөөд голчлон ус цэвэрлэх байгууламж, газрын тосны үйлдвэр, хий, газны үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг олон салбарт ашиглах боломжтой байдаг.

MONVA

Шалгах хавхлага (Check Valve)

MONVA брэндийн шалгах хавхлагын үндсэн үүрэг бол шингэний урсцаас урьдчилан сэргийлж, нэг чиглэлийн урсгалыг хянан, шалгах юм. Мөн MONVA брэндийн шалгах хавхлага нь их бие, диск, бөмбөг гэх мэт дотоод эд ангиас бүрдсэн энгийн загвартай байдаг.

Энэ загвар нь шалгах хавхлагыг суулгах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийхэд хялбар болгодог. Мөн элэгдэлд өртөмтгий нарийн төвөгтэй механизмгүй тул цаг хугацааны явцад засвар үйлчилгээний зардлыг бууруулдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

  • Бид 10 гаруй улс орны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд тохируулан импортлон нийлүүлдэг.
  • Бид дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг санал болгодог.
  • Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай урт хугацааны түнш байх болно.

Хаалга хавхлага (Gate Valve)

MONVA брэндийн хаалга хавхлагууд нь шингэний урсгалыг бүрэн саадгүй урсгах зориулалттай байдаг. Энэ функц нь хавхлага дээрх даралтын хэмжээг багасгадаг тул бусад хавхлагуудтай харьцуулахад даралтын алдагдал багатай байдаг.

MONVA

Гэсэн хэдий ч шингэний урсгалын эсэргүүцэл ихтэй нөхцөлд ашиглахад   тохиромжгүй байдаг. Мөн MONVA брэндийн хаалга хавхлагууд нь шингэний урсгал бүрэн хаагдсан үед нягт битүүмжлэл үүсгэж, шингэний урсцыг маш сайн хааж өгдгөөрөө бусад брэндүүдээс ялгарч чаддаг.

Бөмбөрцөг хавхлага( Globe Valve)

MONVA брэндийн бөмбөрцөг хавхлагууд нь шингэний урсгалыг нарийн хянах шаардлагатай программуудад тохиромжтой байдаг. Мөн бөмбөрцөг хавхлагын загвар нь урсгалын хурдыг нарийн тохируулдаг бөгөөд шингэний урсгалыг багасгах эсвэл зохицуулахад илүү тохиромжтой байдаг.

MONVA

Мөн бөмбөрцөг хавхлагууд нь хаалттай үед нягт битүүмжлэлийг үүсгэж, үр дүнтэй унтрах, гоожихоос бүрэн сэргийлж чаддаг. MONVA брэндийн бөмбөрцөг хавхлагуудыг нефть химийн үйлдвэр, газрын тосны үйлдвэр, байгалийн хий, газны үйлдвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр гэх мэт өргөн хүрээний салбарт хэрэглэгдэх тохиромжтой байдаг.

Нийтлэл: