Дулааны цахилгаан станц гэдэг нь түлш буюу нүүрс, газрын тос, байгалийн хий, биомасс зэргийг шатаах замаар дулааны энерги үүсгэж, тухайн энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байгууламж юм.

Дулааны цахилгаан станц гэж юу вэ?

Дулааны цахилгаан станц гэдэг нь түлш буюу нүүрс, газрын тос, байгалийн хий, биомасс зэргийг шатаах замаар дулааны энерги үүсгэж, тухайн энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байгууламж юм.

Дулааны цахилгаан станц

Дулааны цахилгаан станцууд нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч, түлш шатаалтын процессын үед их хэмжээний хүлэмжийн хий зэрэг агаар бохирдуулагч бодисууд ялгаруулдаг нь байгаль орчинд ихээхэн хохирол учруулдаг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Дулааны цахилгаан станц ямар үүрэгтэй вэ?

Дулааны цахилгаан станц нь түлш шатаах процессоор дулаан энерги үүсгэж, энэ энергиэ ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг процесс юм. Үүнд:

Дулааны цахилгаан станц

Түлш шатаах

Түлш буюу нүүрс, газрын тос, байгалийн хий, биомасс гэх мэт түүхий эдүүдийг зууханд шатаах процесст оруулж, дулаан энерги үүсгэдэг. Энэ процесс нь дулаан энерги үүсгэх хамгийн эхний процесс юм.

Дулааны цахилгаан станц

Уур Үүсгэлт

Үүссэн дулааны энергийг ашиглан ус буцалгаж, их хэмжээний уур үүсгэдэг бөгөөд  энэхүү үүссэн уур нь дараагийн шат, дамжлагад ашиглагдахад хэрэг болдог.

Дулааны цахилгаан станц

Турбин эргэлт

Үүссэн уур нь турбины довтлогч эд ангийг эргүүлэхэд ашиглагддаг бөгөөд турбины довтлогч эд анги нь эргэх явцад механик энергийг үүсгэж, генераторт дамжуулдаг. Харин генератор нь механик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг.

Дулааны цахилгаан станц

Цахилгаан үйлдвэрлэлт

Турбинд үүссэн механик энерги нь генераторт дамжуулагдаж, электромагнетик индукцийн зарчмаар цахилгаан эрчим хүч болгон хувиргагддаг. Энэ процесс нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх үндсэн алхам юм.

Дулааны цахилгаан станц

Цахилгаан дамжуулалт

Үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүч нь трансформаторуудын тусламжтайгаар өндөр хүчдэлд хувиргагдаж, улмаар цахилгаан дамжуулах сүлжээгээр тээвэрлэгдэн хэрэглэгчдэд хүрдэг.

CORE TECHNOLOGY SOLUTIONS LLC

Чанартай, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй, элэгдэл багатай уул уурхай, болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай компани санал болгож байна.

Дулааны Цахилгаан Станцын Давуу ба Сул Талууд

Дулааны цахилгаан станц

Давуу Талууд:

  • Их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадвартай.
  • Цахилгаан эрчим хүчийг тогтмол нийлүүлдэг.
Дулааны цахилгаан станц

Сул Талууд:

  • Агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралтай.
  • Түлшний хэрэглээний хамаарал нь үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй.
  • Нөөцийн сааталтай бөгөөд уурхайнуудаас түлш татах, тээвэрлэхтэй холбоотой экологийн асуудлууд үүсдэг.

Нийтлэл: