Бид BNI Mongolia-д Нэгдлээ: Бидний хувьд сүлжээгээ өргөжүүлж, харилцаа холбоо, бизнесийн цар хүрээгээ улам бүр тэлэх шинэ алхам бол BNI Mongolia-д нэгдсэн явдал юм. CTSolutions.mn компани нь BNI Mongolia-д нэгдэж, хамтран ажилласнаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, шинэ боломжуудыг хамтдаа бий болгохоор зорьж байна.

Бид BNI Mongolia-д Нэгдлээ

BNI MONGOLIA нь бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа, итгэлцлийг хөгжүүлэхэд зориулсан дэлхийн 76 улсад 9500 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй байгууллага бөгөөд гишүүдийнхээ бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой юм.

Энэ байгууллагад нэгдсэнээр бид өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, бизнесийн үнэ цэнээ илүү олон хүнд хүргэх боломжтой болж байна. BNI Mongolia-д нэгдсэнээр бидний хувьд дараах боломжууд нээгдэж байна.

  • Дотоод, гадаадын олон бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож, мэдлэг, туршлага солилцоно.
  • Бидний үйлчилгээг сонирхох шинэ харилцагчид, хамтрагчидтай хамтарч ажиллах, харилцаагаа бататгах.
  • Бизнесийн үйл ажиллагааны стратегиа улам бүр сайжруулж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй шийдлүүдийг санал болгох.

BNI Mongolia-д нэгдсэнээр бид хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл дээр суурилсан урт хугацааны түншлэлийг бий болгож, хамтран ажиллагсад болон харилцагчдадаа үр ашигтай, урт удаан хугацааны үр дүнг үзүүлэхэд бүхий л хүчээ зориулах болно.

Нийтлэл: