Компанийн тухай

“Корe Технологи Солюшнc” ХХК (CTS LLC) нь 2014 онд Монгол Улсын барилга, уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой үйлдвэрлэл, бизнес, төслүүдэд техникийн зөвлөгөө өгөх, шаардлагатай бараа материал ханган нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь “Оюу Толгой” ХХК-ийн KPI үнэлгээгээр 100 хувийн үнэлгээтэй шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч байсан ба цар тахлын хүнд нөхцөлд ч харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн.

Мөн дэлхийн томоохон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж технологийн дэвшилд суурилагдсан орчин үеийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн бодит үнээр нийлүүлж, засвар үйлчилгээ дээр ч мөн адил дараагийн шатанд хамтран ажиллана.

Хамтын хүчээр, Оргил өөд

Бид энэ салбартаа байгальд ээлтэй, чанар аюулгүй байдлыг эрхэмлэн шилдэг технологийн дэвшлийг чадварлаг баг хамт олон, хамтрагчийн хүчээр Монгол улсдаа нутагшуулсан дэлхийн хэмжээний компани байна.

Бид эх орныхоо тогтвортой хөгжил, хууль ёсыг чандлан дээдэлж, дээд зэргийн чанартай байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх, багийн ажиллагааг эрхэмлэсэн, үлгэр жишээ зөв соёлтой чадварлаг мэргэшсэн баг хамт олон байна.

Захирлын мэндчилгээ

Юуны өмнө энэ бүх цаг хугацаанд бидэнтэй хамт байсан дотоод болон гадаадын хамтрагч байгууллагууд, харилцагчдадаа эрүүл энх сайн сайхныг ерөөн мэндчилж байна.  

Манай байгууллага нь 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жилийн хугацаанд дэлхийн томоохон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрүүдийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж ирсэн билээ.

Манай баг хамт олон орчин үеийн техник технологи, шинэ чанартай бүтээгдэхүүнийг барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэх, борлуулах, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, байгальд ээлтэй чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, дэлхийн жишигт нийцсэн шилдэг түншлэгч байх зорилго тээн ажиллаж ирсэн.

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон захиалагчдадаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын хүчээр, оргил өөд улс эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

“Коре Технологи Солюшнс” ХХК-ийн цахим хуудаст зочилсон танд баярлалаа.

ct Solutions logo